Ираны Хувьсгалт гвардийн корпусын (IRGC) нууц цахим хэлтэс барууны орнуудын объектын эсрэг цахим халдлага үйлдэхээр бэлтгэж байна. Энэ тухай Sky News телевизийн суваг Иранд боловсруулсан байх магадлалтай таван баримт бичгийг иш татан мэдээлэв.
Тус телевизийн мэдээлснээр, баримт бичигт ачааны хөлөг онгоц живүүлэх эсвэл шатахуун түгээх станцын түлшний насосыг дэлбэлэхэд цахим халдлага ашиглах талаар авч үзсэн байна. Түүнээс гадна дэлхийн далайн тээврийн салбарт ашигладаг хиймэл дагуулын холбооны төхөөрөмжүүд болон дэлхийн өнцөг булан бүрт байдаг ухаалаг байшингийн гэрэлтүүлэг, халаалт, агааржуулалтыг хянадаг компьютерын системүүдийн талаарх мэдээллүүд багтсан байв.
Барууны орнуудын, тэр дундаа Их Британи, Франц, АНУ-ын объектуудын сул байдалд "онцгой анхаарал хандуулж" байгааг дээрх баримт бичиг харуулж байна гэж Sky News суваг онцолжээ. Тус сувгийн мэдлэгтэй эх сурвалжийн мэдээлж буйгаар Иран мөн ирээдүйд цахим дайралт хийхэд шаардагдах иргэний дэд бүтцийн талаарх тагнуулын мэдээллийг цуглуулсан үр дүн уг баримт бичигт тусгагджээ.