Үл мэдэгдэх гэмт хэрэгтнүүд Франц дахь Кубын элчин сайдын яам руу Молотовын шингэн бодис (шатамхай шингэнтэй лонх) шидэн дайрчээ. Энэ тухай Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес Паррилла даваа гарагт мэдэгдэв.
"Парис дахь манай улсын Элчин сайдын яамны эсрэг Молотовын шингэн бодис ашиглан террорист халдлага үйлдлээ., АНУ-ын засгийн газар манай улсын эсрэг тасралтгүй явуулж буй иймэрхүү үйлдлийг өөгшүүлсэн, ямар ч хариуцлага тооцохгүй хүчирхийлэлд уриалсан зэрэг кампанит ажлыг хариуцлагыг хүлээх ёстой хэмээн бид үзэж байна" гэж Паррилла өөрийн Твиттер хуудсандаа бичжээ.
Кубын Гадаад хэргийн яамнаас “ТАСС” агентлагт мэдээлснээр халдлага Парисын цагаар даваа гарагын 23:45 цагт гарсан бөгөөд нийт гурван Молотовын шингэн бодистой лонх шийдсэн байна. Галыг Элчин сайдын яамны ажилтнууд унтрааж чаджээ. Одоогийн байдлаар гал сөнөөгчид, цагдаа нар хэргийн газар ажиллаж байна.
Энэ бол Кубын дипломат төлөөлөгчийн газар уу халдсан анхны халдлага биш аж. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Вашингтон дахь элчин сайдын яам руу нэг хүн гал нээжээ. Үүний улмаас хүн бэртэж гэмтээгүй ч барилга эвдэрч сүйдсэн байна. Вашинтоны цагдаагийн газар тэмдэглэснээр тус дипломат байгууллагын хажууханд халдлагыг үйлдсэн сэжигтэнтэй холбоотой байж магадгүй жийп машин байсан бөгөөд дотроос нь Америкийн туг, цагаан маск олджээ. Кубын Гадаад хэргийн яам энэхүү гал нээсэн явдлыг террорист халдлага гэж үзсэн юм