Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд найман удаа хуралдаж, 56 асуудлыг шийдвэрлүүлэн, 16 хууль батлуулжээ. УИХ-ын даргын захирамжаар болон байнгын хорооны тогтоолоор хуулийн болон бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, тэдгээрийг хэрэгжүүлэхэд хяналт тавих үүрэг бүхий ажлын дөрвөн хэсэг байгуулан, 31 удаа хуралдахдаа тогтоолын дөрвөн төсөл баталсан байна. УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, тодорхой санал, дүгнэлт гаргахаас гадна УИХ-ын хянан шалгах чиг үүрэг, эрхлэх асуудлын хүрээнд зарим байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавин, зохих үүрэг чиглэл өгч, үр дүнтэй ажилласныг тус байнгын хорооны дарга Ж.Мөнхбат онцоллоо. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнгөрсөн хугацаанд шийдвэрлэсэн асуудал, хэрэгжүүлсэн ажлуудаас заримыг нь танилцуулъя.