МАН-ын даргаар ажиллаж байсан Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан билээ. Улмаар өнөөдөр 11.40 цагаас Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөр болсон. Үүнээс үүдэн МАН-ын даргыг шинээр сонгох сунгаа эхэлж, олны дунд ихээхэн таамаглал дэвшүүлэхэд хүргэсэн. Тэгвэл одоогоор МАН-ын бага хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тус намын даргаар сонгосон гэнэ. Тодруулбал, МАН-ын дүрэмд "Намын дарга нь Ерөнхий сайд байна" хэмээн заасан байдаг аж. Улмаар намын гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонгосон байна.