Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
АНУ-ын хотуудаас Чикаго орчимд хамгийн олон буюу 8.000 гаруй монгол иргэн амьдарч, ажиллаж, сурдаг аж. Консулын газар нээснээр АНУ-ын төвийн бүсийн Индиана, Висконсин, Мичиган, Миссури, Миннесота зэрэг зэргэлдээ мужид оршин суудаг монголчууд консулын үйлчилгээг ойроос авах боломж бүрдэх юм.
Ингэснээр төсөв, санхүүгийн нэмэлт зардал үүсэхгүй бөгөөд Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газрын орон тоог шилжүүлэн ажиллуулах гэнэ.