УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж буй. Эл хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тогтоолын төслийн журмыг хэлэлцэж, баталлаа.
Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүнээр сонгогдсон У.Хүрэлсүх ирэх долоо хоногийн баасан гарагт буюу энэ сарын 25-ны 11.40 цагт тангаргаа өргөх юм. Ингэснээр Монгол Улсын тав дахь төрийн тэргүүн Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох аж. Харин У.Хүрэлсүх тангаргаа өргөснөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг зургаан жилийн хугацаагаар хаших юм.