Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалтын дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос нэгтгэх ажил үргэлжилж байгаа юм. Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын урьдчилсан дүнг танилцууллаа.
22:00 цагийн байдлаар нийт 2,087 хэсгийн хорооноос 1,767 буюу 84.7% нь саналын дүнгээ ирүүлжээ. Уг урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх олонхын буюу 67.4%-ийн санал авсан бол,"Зөв ХҮН электорат" эвслээс нэр дэвшигч С.Энхбат 20.7%, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 5.9%-ийн саналтай байгаа юм. Харин тэмдэглэгээгүй буюу цагаан саналын хуудсын тоо 67,290 байгаа нь нэр дэвшигч С.Эрдэнэд санал өгсөн иргэдийн тооноос даваад байгаа юм. Тэрбээр 65,597 хүний санал авсан байна.