Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусахтай зэрэгцэн МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Урьдчилсан дүнгээр миний бие ялалт байгуулаад буй. Надад саналаа өгсөн бүх хүмүүст баярлалаа. Эхлүүлсэн ажлаа дуусгах боломж олгосон та бүхэнд чинь сэтгэлээ талархсанаа илэрхийлье. Мөн энэ сонгуульд хамт өрсөлдсөн С.Эрдэнэ болон Д.Энхбат нарт баярлаж байна. Сонгуульд гэдэг өрсөлдөөн ихтэй байдаг. Бид өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хуулийн дагуу, шударга өрсөлдөө. Хоёр нөхдийнхөө гэр бүлд аз жаргал хүсье" гэв.