Ирэх зургаан жилийн турш Монгол Улсыг дэлхий дахинд төлөөлөх төрийн тэргүүнийг сонгох сонгуулийн санал хураалт 22.00 цагт дууслаа. 21.30 цагийн байдлаар улсын хэмжээнд санал өгөх ёстой иргэдийн 52.2 хувийнх нь ирц бүрдсэнээр энэ удаагийн сонгууль хүчин төгөлдөр болж байна. Улсын хэмжээнд 2.087 хэсгийн хороо ажилласан бөгөөд 22.00 цагт санал хураалтыг зогсоосон юм. Хамгийн олон буюу нийт сонгогчийнх нь 59.47 хувь саналаа өгсөн аймгаар Өвөрхангай тодорсон бол, Сэлэнгэ аймгийнхан сүүл мушгилаа. Эл аймгийн сонгогчдын 39.61 хувь нь саналаа өгчээ.