Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн ирц 21.00 цагт 51.9 хувьд хүрлээ. Ингэснээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хүчин төгөлдөр болох хэмжээнд хүрлээ. Ирэх зургаан жилийн турш манай улсыг төлөөлөх төрийн тэргүүнийг сонгох эл сунгаад МАН-аас У.Хүрэлсүх, Хөдөлмөрийн үндэсний намаас Д.Энхбат, Ардчилсан намаас С.Эрдэнэ нар өрсөлдөж буй. Сонгуулийн ерөнхий хорооноос 20.00 цагийн байдлаар Хэнтий, Сүхбаатар, Завхан, Говь-Алтай аймгийнхан хамгийн идэвхтэй саналаа өгч буй талаар мэдээлсэн билээ.