Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль өнөөдөр болж буй. Энэ жил дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Монголчууд дараагийн төрийн тэргүүнээ сонгож буйгаараа онцлогтой. Мөн түүхэндээ анх удаа төрийн эрхийг зургаан жил барих тэргүүнийг сонгох гэж байгаа юм. Тэгвэл 18.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 39.17 хувьтай байна хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдлээ. Эдгээрийг насны ангиллаар нь авч үзвэл,
18-19 насныхны 35.7,
20-24 насныхны 26.23,
25-29 насныхны 27.22,
30-34 насныхны 32.57
35-39 насныхны 36.22,
40-44 насныхны 38.90
45-49 насныхны 41.77,
50-54 насныхны 45.67,
55-59 насныхны 52.36,
60-64 насныхны 60.77,
65-69 насныхны 66.77,
70+ насныхны 66.71 хувь нь саналаа өгөөд байна.