СЕХ-оос 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад илрүүлсэн зөрчлийн талаар мэдээллээ. Тухайлбал,
-Сонгуулийн санал авах байранд байршуулсан хяналтын камерыг буруу газар байршуулсан.
-Санал авах байрны талбай жижиг тул сонгогчийн нууцыг зөрчсөн зэрэг зөрчлийг илрүүлжээ.
Мөн санал авах байранд хавтасыг ашиглуулахгүй байна гэх мэдээллийн дагуу СЕХ-оос шалгатал тийм зөрчил илрээгүй гэнэ. Тиймээс иргэд гомдол гаргахдаа мэдээлэл нягтлах, хорооны хэсгийн ажилтнаас тодруулах хэрэгтэй хэмээн албаныхан мэдээллээ. Ташрамд дурдахад, Саналын хуудсанд тэмдэглэгээ хийлгүүлдэггүй. Зөрчлийн тухай хуулийн 17.1-т “Сонгогч саналын хуудсын зургийг нийтэд дэлгэвэл 10 000 нэгж буюу 10 сая төгрөгөөр торгоно” хэмээн заасан байдаг.