Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль нөгөөдөр болно. Харин өнөөдөр уламжлал ёсоор нэр дэвшигчид МҮОНРТ-ээс зохион байгуулж буй мэтгэлцээнд оролцох ёстой. Гэвч Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авсан учир Улсын II төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Тиймээс мэтгэлцээнийг цахимаар зохион байгуулах нь гэх хүлээлт иргэдийн дунд үүссэн. Харамсалтай нь, холбогдох албаныхан "Мэтгэлцээнийг хэрхэн зохион байгуулах талаар ярилцаж байна" гэх хариу өгөөд буй. Тэгвэл нэр дэвшигч Д.Энхбат өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Мэтгэлцээнийг адил, тэнцүү орчинд хийнэ хэмээн мэдээлсэн. Тэд эмнэлэгт ирэх үү, эсвэл би очиж хоргонд сууж чадна. Шинж тэмдэг илрэхгүй байгаа учир хэдэн цаг ч мэтгэлцэж чадна. Эсвэл бүгд цахимаар мэтгэлцэж болно. Би аль ч нөхцөлийг хүлээн авахад бэлэн" гэжээ.