Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажил өнөөдөр орон нутгийн цагаар 07.00 цагт эхэллээ. Санал авах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий 44 Салбар комисс байгуулсан бөгөөд хамгийн түрүүнд Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Салбар комисст ажлаа эхлүүллээ. Энэ удаагийн сонгуульд гадаад улсад байгаа 7.394 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлснээс Улаанбаатарын цагаар 12.00 цагт 14 салбар комисст 641 иргэн саналаа өгөөд байна. Орон нутгийн цагийн бүсээс шалтгаалан 30 Салбар комисст санал авах ажиллагаа хараахан эхлээгүй байгаа хэмээн Монгол Улсын сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэв. Саналыг нарийвчлан авч үзвэл,
Австралийн Канберра хот- 14.00 цагийн байдлаар 443 сонгогч буюу саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын 57,7
Японы Осака хот- 13.30 цагийн байдлаар 48 хүн саналаа өгч ирц 37.5,
БНСУ-ын Пусан хот- 12.00 цагийн байдлаар 19 сонгогч буюу 12.3,
ОХУ-ын Эрхүү хот- 12.00 цагийн байдлаар 14 хүн саналаа өгч ирц 31.1,
Ханой хот - 11.25 цагийн байдлаар 21 иргэн саналаа өгч 77.78,
Сингапур дахь салбар комисст 12.00 цагийн байдлаар 13 хүн санал өгсөн бөгөөд 20,
Шанхай дахь салбар комиссын 12.00 цагийн ирц 36 хувьтай
ОХУ-ын Улаан-Үүд хот- 12:00 цагийн байдлаар 26 хүн сонгуульд оролцжээ.