Өнөөдөр буюу тавдугаар сарын 27-нд Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Засгийн газрын ээлжит хуралдаан лхагва гараг бүр хуралддаг ч өчигдөр Ерөнхий сайд болон зарим гишүүн нийслэл, орон нутагт ажилласан учир түр хойшлогджээ.
Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийн талаар 11.40 цагаас мэдээлэл хийх юм байна. Ямар асуудлуудаар хуралдаж буй нь одоогоор тодорхойгүй гэнэ.