УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл"-ийг санаачлан, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нарын хамт "Удмын санг хамгаалах тогтоолын төсөл"-ийг УИХ-ын даргад өнөөдөр өргөн барилаа. Хүн амын удмын санг хамгаалснаар цус ойртолтыг бууруулах, ургийн овгийн давхцалыг бууруулах, ургийн бичгийг хөтлөлтийг нэмэгдүүлэх, дотоод шилжилт, хөдөлгөөнийг хянах боломжтой хэмээн дээрх гишүүд үзжээ. Эл хуулийн төсөлд:
- Зургаагаас дээш хүүхэдтэй айлыг ипотекийн зээлд хамруулах, урьдчилгаа 20-30 сая төгрөгийг төрөөс даах,
- Жирэм эмэгтэйчүүдийг амаржсаны дараа 7-14 хоног асаргаанд байлгах нөхцөлийг төр хариуцах,
- Төрөөс архидаг согтуурах, мансууруулах бодистой тэмцэх бодлогыг гаргах зэрэг үаалтуудыг тусгасан байна.
Өдгөө орон нутагт оршин суудаг буюу сум, багт амьдардаг иргэдийн 80 орчим хувь дотроосоо хүнтэй гэрлэдэг гэх судалгаа гарчээ. Харин аймаг дотроосоо нийт иргэдийнх нь 74 хувь нь гэр бүл болцгоодог байна.