Ардчилсан намын дарга, Улсын их хурлын гишүүн О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ардчилсан нам нь Монгол Улсын парламентад суудалтай улс төрийн хүчний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ дэвшүүлнэ. Манай намыг АНУ-ын лобби компанитай гэрээ хийсэн хэмээн мэдээ олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах боллоо. Энэ тухай тодорхой хариулт өгье. Ардчилсан нам нь ямар нэгэн гадаадын байгууллагатай өнгөрсөн хугацаанд гэрээ, хэлэлцээр хийгээгүй. Миний бие ийм төрлийн гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зураагүй. Энэхүү гэрээг байгуулсныг батлах санхүүгийн холбогдолтой ямар нэгэн баримт, бичиг байхгүй. Үүнээс гадна Ардчилсан намын бүртгэлийн асуудлыг маргааш Дээд шүүх эцэслэн шийдвэрлэнэ. Монгол Улсын Дээд шүүхийг асуудлыг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна" хэмээв.
Мөн тэрбээр өнгөрсөн хугацаанд эх баригч намынхны цар тахлын эсрэг авч, хэрэгжүүлсэн арга хэмжээг үр дүнгүй, их хэмжээний мөнгө зарлагдсан ажил хэмээн мэдээлсэн юм.