"Монголын залуучуудын холбоо"-ноос "Ангид бай" хөдөлгөөнийг эхлүүлж, нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Энэ талаар тус холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од "Залуучуудыг бохир улс төрийн нөлөөнд автаж, жагсаал, тэмцэлд нэгдэхгүй байхыг уриалж эл хөдөлгөөнийг эхлүүлж байна. Цахим орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоо ашиглан хорт муу зуршил, бусдыг доромжлох, хар бараан үйлсэд нэгнийгээ уриалан дуудахгүй, ангид байгаасай хэмээн 14 хоногийн хугацаанд эл хөдөлгөөнийг өрнүүлэхээр боллоо" гэв. Мөн тус хөдөлгөөний нээлтэд урлаг, соёлын залуучууд нэгдэн, хорт зуршил, мансууруулах бодис, бохир улс төр, цахим орчин дахь сөрөг мэдээллээс залуусыг ангид байхыг уриалсан юм.