Өнөөдөр УИХ-ын чуулган болж, ҮХЦ-ын дүгнэлтийг хүлээн авах, эсэх талаар хэлэлцэж буй. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Цахим сүлжээнд ХҮН намыг МАН-ын гар, хөл болсон гэх өдөөн хатгалга ихээр явах боллоо. Мөн Д.Ганбат, Н.Алтанхуяг нарын гишүүд ч энэ талаар ярьж байна. Манай нам хэн нэгэнтэй гэрээ, хэлэлцээр хийгээгүй, өөрсдийн үнэт зүйлээ худалдахгүй гэдгийг дахин сануулъя. Бид энэ асуудлыг сонгуулийн өмнө гарган ирсэн юм биш, жил гаруйн өмнөөс л ярьж байсан. Өнгөрсөн удаад хуульд өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчид нэр дэвших хүний насыг 45 биш 50 болгосон. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой 100 мянга гаруй залуусын эрхийг зөрчсөн. Яг энэ үед ХҮН намаас яагаад ийм шийдвэрт хүрснээ тайлбарлаж, үндэслэлийг нь тодорхойлохыг шаардсан.
Бид улсын эрх ашгийн төлөө гэвэл ямар ч хүн, намтай нэгдэхэд бэлэн. Харин Ардчилсан намд Х.Баттулгаас өөр чадалтай, бололцоотой хүн байхгүй бололтой. Хэрэв танай намд У.Хүрэлсүхээс илүү гарах хүн байхгүй бол манай намын нэр дэвшигчийг дэмжээч, юунаас нь айсан юм. Бид У.Хүрэлсүхтэй өрсөлдөх чадвартай, чадалтай, түүнээс илүү гарах хүнийг нэр дэвшүүлэх болно” гэв.