СЕХ-ны удирдлага УИХ-д суудал бүхий нам, эвсэл болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй өчигдөр уулзалт зохион байгууллаа. Тус хорооны дарга П.Дэлгэрнаран Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн онцлог, бэлтгэл ажлын явцын талаар тэдэнд мэдээлэл өгөв. Мөн улс төрийн намууд хууль, дүрмээ чанд сахин биелүүлэхийн сацуу хүний эрхийг хүндэтгэсэн, авлига, ашиг сонирхлын зөрчилгүй, шударга, ил тод, нээлтэй сонгууль явуулахын төлөө хамтран ажиллахыг тэрбээр уриалсан юм. Түүнчлэн сонгуулийг хамтран зохион байгуулах үүрэгтэй АТГ, Үндэсний аудитын газар, ЦЕГ, Хүний эрхийн үндэсний комисс, Харилцаа холбооны зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар өөрсдийн чиг үүргийн хүрээнд хэрхэн хяналт тавьж ажиллахаа танилцуулав. Сонгогчдод хүртээмжтэй мэдээлэл, зөвлөгөө өгөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангаж ажиллахыг төрийн бус байгууллагын төлөөлөл уриаллаа.
Бэлтгэсэн: Б.Анх