Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар:
- Дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар нийслэлийн 496 880 хүн эхний тунд, хоёрдугаар тунд 1,330, орон нутагт эхний тунд 140 535, хоёр дахь тунд 303 хүн хамрагдаад байна. Улсын хэмжээнд эхний тунд 637 415, хоёр дахь тунд 1,632, нийт 639 047 иргэн хамрагдсан талаар танилцуулж, цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
- Ирэх намар 471 мянган тн улаан буудай, 222 мянган тн төмс, 116 мянган тн хүнсний ногоо, 170 мянган тн малын тэжээл, 26 мянган тн тосны ургамал, 3.000 тн жимс, жимсгэнэ хурааж авахаар төлөвлөсөн,
- 2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийг танилцуулж, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэх талаар хэлэлцэв.
Мөн нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах арга хэмжээний тухай зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцлээ.