Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, ажлын байрыг дэмжих зээл, Монгол Улсын газрын нэгдмэл сангийн 2020 оны улсын нэгдсэн тайлан, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явц зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэв. Хуралдааны явцад Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Трактор, хөдөө аж ахуйн машин, агуулах нийлүүлэх төсөл”-ийн дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг холбогдох хууль журмын дагуу байгуулах асуудлыг хэлэлцлээ. Эл асуудлыг хэлэлцэн, гэрээг байгуулах талаар судалж, хариуцан ажиллахыг ХХААХҮ-ийн сайдад даалгажээ..