Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, иргэн бүрт 300 мянган төгрөг тараахаар болсон билээ. Эл мөнгөний санхүүжилтийг “Оюутолгой” компаниас орж ирсэн нэг их наяд 26.5 тэрбум төгрөгийн татварын өрөөр шийдвэрлэхээр болсон юм. Гэвч эл татварын өрийн асуудлаар Лондоны арбитрын маргаан үргэлжилж буй. Эцэслэн шийдэгдээгүй эл маргааны улмаас төрийн санд түр байршуулсан мөнгийг ингэж тараах нь хэр зөв, зүйтэй талаар Ерөнхий сайдаас тодруулахад “Оюутолгой” компани актаар ногдуулсан мөнгийг шилжүүлж, хэлэлцээрт орох хүсэлт гаргасан нь ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Цаашид арбитрын маргаан үргэлжиллээ гэхэд 2-3 жил зарцуулна. Энэ хугацаанд манай эдийн засгийн нөхцөл байдал сайжирна. Эл мөнгийг хөрөнгө оруулалтад биш иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад зарцуулах нь зүйтэй хэмээн үзсэн” гэв.