1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд Ардчилсан намын анхдугаар хурал болсон бөгөөд өнөөдөр 31 жилийн ой нь тохиож буй. Эл өдрийг тохиолдуулан тус намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл С.Зориг агсныг Монгол Улсын Баатар цолонд нэхэн тодорхойлох хүсэлт гаргалаа. Тэрбээр, “Ардчиллыг үндэслэгч С.Зориг агсанд Монгол Улсын Баатар цол нөхөн олгох асуудлыг ерөнхийлөгчид танилцуулна. Шаардлагатай тохиолдолд УИХ-ын гишүүдэд хүсэлт тавина. Түүний төрсөн өдөр буюу энэ сарын 20-нд Баатар цолыг нөхөн олгоосой хэмээн хүсэж байна” гэв.