Монгол Улсын соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо хамтран “Бүх нийтийн хөгжмийн баяр-2020” арга хэмжээг энэ сарын 5-наас ирэх арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулж байгаа билээ.
Үүнээс уран бүтээлч, сонсогчдын хүсэн хүлээдэг оны шилдэг (мэргэжлийн, нийтийн, рок поп) дуу шалгаруулах “Морин хуур”, “Алтан намар” наадам тун удахгүй эхлэх гэж байна.
“Морин хуур” наадмын эхний шалгаруулалт энэ сарын 10-нд буюу энэ бямба гарагт Монголын хүүхдийн ордонд болох бол хоёрдугаар шалгаруулалт 16-17-нд Улсын филармонийн концертын их танхимд, гала тоглолт Төв аймгийн “Монгол Туургатан” театрт ирэх арваннэгдүгээр сарын 14-нд болно.