Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт уран олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Арева компанийг эсэргүүцсэн иргэд Захиргааны хэргийн шүүхийн гадаа зургаан хөлтэй ямаа авчирч олон нийтэд үзүүллээ. Тус ямааг хүхрийн хүчилд хордсоны улмаас зургаан хөлтэй болж мутацид орсон гэж иргэний нийгмийн байгууллагынхан тайлбарлав.
Б.Цэгмэд: Арева компани Улаанбадрах сумын нутагт ундны усанд нэг сая тонн хүхрийн хүчил хийхээр санаархаж байна. Ураныг хүхрийн хүчлээр уусган баяжуулах аргаар олборлодог. Хүхрийн хүчлийг ямар хор хөнөөлтэй гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Энэ нь малыг мутацид оруулах гол шалтгаан болж байна. Гэтэл тэдний энэ бусармаг үйлдлийг манай улсын шүүх байгууллага хаацайлж байна. Өнөөдрийн байдлаар шүүх хурал 44 удаа хойшиллоо. Энэ бол эмгэнэл. Улаанбадрах сумын хүн мал хордож, мутацид орчихлоо. Төр засаг анхааралдаа авахыг хүсэж байна" хэмээв.