Их Британи, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд хоёр улсын төрийн далбаагаар чимсэн галт тэрэг Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлд өнөөдөр хөдөллөө.
Ойн хүрээнд Их Британи Улсын элчин сайдын яам, ‘’Улаанбаатар Төмөр Зам’’ ХНН-тэй хамтран Улаанбаатар-Сэлэнгэ; Улаанбаатар-Замын-Үүд зэрэг чиглэлд энэ сарын 19-21-ний өдөр аялахаар төлөвлөсөн байна.