ТОП-20 индекс 0.4 хувиар буурчээ
Наймдугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 125,026,060 төгрөгийн үнийн дүн бүхий 591,545 ширхэг хувьцаа арилжаалагджээ.
2023-08-11
МХБ-ээр 42 ХК-ийн 456.9 мянган ширхэг хувьцаа арилжаалжээ
Наймдугаар сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 94,478,902 төгрөгийн үнийн дүн бүхий 456,958 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнэс 17 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
2023-08-09
“Цемент шохой” ТӨХК 370.2 тэрбум төгрөгийн өртэй
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын хагас жилийн тайлангаа нээлттэй танилцуулж байна. Тодруулбал, “Цемент шохой” ТӨХК-ийн нийт хөрөнгө 299.6 тэрбум төгрөгөөр илэрхийлэгдэж байгаа бол нийт өр нь 370.2 тэрбум төгрөгт хүрчээ.
2023-08-08
Кг гурилын үнэ жилд 1000, “Атар” талхных 800 төгрөгөөр өсжээ
Нэг литрээр савласан “Шинэ сүү”-г 4500 төгрөгөөр зарсан нь жилд 900, 0.5 литрийнхийг нь 2300 төгрөгөөр борлуулж байгаа нь 600-гаар нэмэгдсэн дүн болохыг ҮСХ-ны тайланд мөн дурдав. Түүнчлэн өнгөрсөн жилийн долдугаар сарын дөрөвдүгээр долоо хоногийнхтой харьцуулахад үхрийн цул махны үнэ кг тутамдаа 6000-гаар өсөн 21 000, ястай нь 5000-гаар нэмэгдэн 18 000, хонины махны ханш ч 3000-4000 төгрөгөөр ахин 15 000 төгрөгт хүрчээ. Үүнээс гадна өндөг, тараг, хар талхны үнэ жилд ширхэг, литр тутамдаа 100-400 төгрөгөөр өссөн байна.
2023-08-01
МХБ 37 компанийн 196 сая төгрөгийн арилжаа хийжээ
МХБ-ийн өнөөдрийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 196,190,607 төгрөгийн үнийн дүн бүхий 474,137 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнээс 16 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.
2023-07-20
Казахстан улсын парламентын гишүүд МХБ-д зочиллоо
УИХ-ын гишүүн Т.Аубакир БНКУ-ын парламентын доод танхимын Хууль зүй, шинэтгэлийн хорооны гишүүн А.Жаркынбек, Соёлыг дэмжих хорооны гишүүн Т.Нургул, Хууль зүй, шинэтгэлийн хорооны гишүүн Ш.Үнзила нарын хамтаар “Монголын хөрөнгийн бирж”-д зочиллоо.
2023-07-06
252.9 тэрбум төгрөгийн хувьцаа арилжив
Монголын хөрөнгийн бирж (МХБ) өнгөрсөн баасан гарагт энгийн арилжаагаар 43 компанийн 252 948 005 төгрөгийн үнэ бүхий 725 380 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 20 компанийн хувьцааны ханш өссөн бол 16-гийнх нь буурч, долоо тогтвортой байжээ. Мөн хөрөнгө оруулалтын хоёр сангийн 7935 ширхэг нэгж эрхийг 5.2 сая төгрөгөөр борлуулж, нийт 258 210 446 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулсан байна. Түүнчлэн ТOП-20 индекс 0.36 хувиар буурч, 36 899.16 нэгж болсон бол зах зээлийнх нь үнэлгээ 10.9 орчим их наяд төгрөгт хүрснийг МХБ-ээс мэдээллээ.
2023-07-03
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг МХБ-д олгов
Эл хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхлэх хүртэлх хугацаанд нүүрсний арилжааг МХБ-ээр дамжуулахыг Засгийн газарт, цахим арилжаанд хяналт тавихыг СЗХ-нд даалгасан. Үүний хүрээнд нүүрсний цахим арилжааг хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй явуулж, өнгөрсөн баасан гаргийн байдлаар 54 арилжаагаар нийт 3.11 сая тонн нүүрсийг 1.3 их наяд төгрөгөөр борлуулсан байна. Түүнчлэн дээрх хуульд заасны дагуу холбогдох таван журам боловсруулсан бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйлчилгээний хураамжийг биржээс ирүүлсэн санал, судалгаанд үндэслэн тогтоосныг СЗХ-ноос мэдээллээ.
2023-07-03
МХБ, Шанхайн хөрөнгийн биржтэй хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Монголын хөрөнгийн бирж”-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай “Шанхайн хөрөнгийн бирж”-ийн Ерөнхийлөгч Цаи Жианчун болон албаны бусад хүмүүстэй албан уулзалт хийж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
2023-06-29