Нүүрсний үнэ 23 хувиар буурчээ
УУХҮЯ-наас гаргасан статистикаас харахад нийт экспорт 2024 оны эхний гурван сарын байдлаар 3,658.9 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 105.2 сая ам.доллар буюу 2.8 хувиар буурлаа.
2024-06-18
МХБ-ээр анх удаа хайлуур жонш арилжлаа
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс мөрдөгдөж байна. “Монголын хөрөнгийн бирж” ХК Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу арилжаа зохион байгуулдаг.
2024-06-13
Монгол улс дахь олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын Азийн Бодлого, хөтөлбөрүүдийн ахлах менежер хатагтай Люсиа Киримело, менежер Жулдыз Абдырахманова нарыг УУХҮЯ-ны ТЗУГ-ын дарга Г.Батбаяр, СХОГ-ын ССХ-ийн дарга Б.Дэлгэржаргал нар хүлээн авч уулзлаа. ОҮИТБС ба Монгол Улс дахь ОҮИТБС-ын Олон талын оролцоот ажлын хэсгийн хамтарсан баталгаажуулалтын семинар энэ сарын 3-ны өдөр эхэлж, таван өдрийн турш үргэлжиллээ.
2024-06-11
Критикал минералын ордын хайгуулыг өргөжүүлнэ
“Монгол Улс никель, лити, газрын ховор элемент зэрэг критикал минералын шинэ ордын хайгуулын ажлаа өргөжүүлэхээр зорьж байна” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар Nikkei Asia сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдав. Тэрбээр Токиод болж буй “Никкей” компанийн “Азийн ирээдүй” чуулга уулзалтын үеэр “Бидэнд хайгуул хийгдээгүй олон газар бий. Ирээдүйд никелийн сайн орд олно гэж найдаж байна” гэж онцолжээ.
2024-06-10
СОНСГОЛ: Санаатайгаар хууль зөрчин зөвшөөрөл олгодог тохиолдол газар авсан
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны хууль, эрх зүйн зохицуулалтуудыг судалж үзэхэд "Нэгдсэн зохион байгуулалтад оруулж, ажлын байр бий болгох, орон нутгийн төсөвт орох орлогыг нэмэгдүүлэх, бичил уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах" гэсэн анхны үзэл баримтлал, үндсэн зорилт нь ач холбогдлоо алдсан гэж шинжээчид дүгнэжээ.
2024-05-30
“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой сонсголд 114 гэрч дууджээ
Нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож буй зөвшөөрөл, түүний хэрэгжилт сэдвийн хүрээнд хоёр багц асуудлыг хэлэлцэнэ. Энэхүү сэдвийн хүрээнд Аймаг, нийслэлийн Засаг даргаас олгож буй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудал, Бичил уурхайн асуудлууд гэсэн сэдвээр холбогдох хамаарлын судалгаа, дүгнэлтийг сонсон асуулт асууж, хариулт авах юм. Дээрх асуудалтай холбогдуулан 30 гэрчийг дуудсан байна.
2024-05-30
320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны тавдугаар сарын 28-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 50 багц буюу 320 мянган тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа.
2024-05-28
Тавантолгойн нүүрс ачилтын логистикийн нэгдсэн төв ашиглалтад орлоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах, хянан баталгаажуулах, магадлуулах, барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, хүлээлгэн өгөх ажлыг төмөр замын тусгай зөвшөөрөл бүхий өөрийн охин компани болох “Тавантолгой төмөр зам” ХХК-иар гүйцэтгүүлэхтэй холбоотой гэрээг 2021 онд байгуулжээ.
2024-05-27
БНХАУ 450-500 сая тонн нүүрс импортлохоор төсөөлжээ
БНХАУ-д 2024 оны гуравдугаар сард зохион байгуулагдсан “БНХАУ-ын нүүрсний импортын олон улсын дээд хэмжээний уулзалт”-ын үеэр тус улсын нүүрсний зах зээлийн төлөв байдал, цаашдын хандлагыг танилцуулсан. Танилцуулгад БНХАУ нийт 450-500 сая тонн нүүрсийг импортлохоор төсөөлснөө онцлов. Үүнээс нийт 108 сая тонн коксжих нүүрсийг импортолж, 55-60 сая тонн коксжих нүүрсийг Монгол Улсаас импортлох төлөвлөгөөтэй гэдгээ дурджээ.
2024-05-24
АМНАТ-ийн орлогоос 1.8 их наяд төгрөг төвлөрүүлжээ
Уул уурхайн салбараас нийт 1.8 их наяд төгрөгийг АМНАТ-ын орлогоос, 1.7 их наяд төгрөгийг ААНОАТ-ын орлогоос төсөвт төвлөрүүлжээ. НӨАТ-ын орлого 1.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 37.3 хувиар өсөв.
2024-05-24
Манай улс 1920-иод оноос газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж эхэлжээ
Манай улс 1920-иод оноос газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн талаар түүхэн баримтууд бий. 1940 онд Монголын геологич Ж.Дүгэрсүрэн, ЗХУ-ын геологич Ю.С.Желубовский нарын удирдсан Дорнын экспедицийн 17 дугаар анги Зүүнбаянгийн хотгорт хайгуул судалгааны ажил хийж, газрын тосыг анх илрүүлж байсан түүхтэй. Үүнээс хойш 10 гаруй жилийн хугацаанд Нялга, Дорноговь, Чойбалсан, Өмнөговь, Тамсагийн сав газруудад 100 гаруй эерэг бүтэц илрүүлэн үнэлгээ өгсөн бөгөөд хайгуулын ажлын үр дүнд Зүүнбаян, Цагаан-элсний орд газрыг нээсэн юм.
2024-05-24