Бидний амьдралд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж байна вэ. Хүүхдүүд энэ асуултад хэрхэн хариулах бол. Цаашлаад тэд хариултаа зурагт яаж дүрслэхийг олон нийтэд харуулах уралдааныг Монголын үндэсний музейгээс зарлажээ.
Тодруулбал, тус музейнхэн ерөнхий боловсролын сургуулийн 1-9 дүгээр ангийн сурагчдын дунд “Агаарын бохирдол миний амьдралд” гар зургийн уралдаан зохион байгуулж байна. Сурагчдын бүтээлийг энэ сарын 10 хүртэл хүлээн авах аж. Хүүхдүүд бүтээлээ nationalmuseumofmongolia.com цахим хаягаар илгээх, эсвэл музейн байранд авчирч өгөх боломжтой.