Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Р.Оюунжаргал

А.ЭНХБАЯР: Соёлын өвүүдийг хийсвэр орчинд бодит мэт харуулах нь үр дүнтэй

Засгийн газраас оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлд олгодог уламжлалт “Мөнгөн мод-2022” шагнал гардсан, “Guyuk metaverse”-ийг хөгжүүлэгч “Дижитал солюшнс” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Энхбаярыг ярилцлагад урьсан юм. “Guyuk metaverse” 10 мянга гаруй бүртгэлтэй хэрэглэгчтэй боллоо”, “Аялал жуулчлалын ордон байгууллаа”, “Монгол орны байгалийн үзэсгэлэнт газраар аялах бол алийг нь сонгох вэ”, “Метаверс рүү нэвтрэхээс өмнө хэлээ сонго”. Тус байгууллагынхны ажилтай танилцаж эхлэхэд энэ мэт мэдээлэл, зөвлөгөөтэй таарав. “Guyuk metaverse” гэдэг нь монгол туургатны 3D виртуал орчинд суурилсан нийгмийн сүлжээ аж. Тэнд юу байдгийг мэдэхийг хүсвэл энэ талбар луу нэвтрээд үзмээр юм билээ. Хоёр жилийн өмнөөс “Мөнгөн мод” наадмын хүрээнд соёл урлагийн чиглэлийн цахим шийдлүүдээс онцолдог болсон нь дэвшил хэмээн ярьж эхэлсэн А.Энхбаяр багшийн хэлсэн бүхэн сонирхолтой байлаа.
2023-04-03

Пянзны шинэ эрин эхэлжээ

   Морин хуурын чуулгынхан саяхан хэвлүүлж, авчирсан хос пянзны баяраа өнөөдөр хийнэ. Германд мастеринг хийлгэж, Нидерландад үйлдвэрлүүлсэн уг хос пянзны үнэ 300 мянган төгрөг аж. Гэсэн ч баярынхаа үеэр үнээ15 хувиар хямдруулан худалдах гэнэ. Мөн гитарчин Д.Өлзий-Орших “Өөжгий” хос пянзаа гаргаад байна. Мөн л ХБНГУ-д мастеринг хийж, Нидерландад үйлдвэрлэсэн тус пянз нь 350 000 төгрөгийн үнэтэй аж. Ер нь манайд пянзны шинэ эрин эхэлжээ. Хамтлаг, дуучид ч пянзаа гаргахыг илүүд үзэх болов. Мөн пянз сонирхогчдын дунд солилцоо, наймаа байнга явагддаг юм байна. Гадаадын орнуудад хөгжимчид, дуучид CD хийлгэхээ бараг больсон гэнэ. Үйлдвэрлэл нь улам бүр хумигдаж буй аж. 
2023-03-31

АРАЙ Ч ДЭЭ! Т.Галсангийн бүтээлүүдийг танихын аргагүй болгожээ

Нийтийн дуучдын нэгдсэн холбоо гэж байдаг аж. Тэргүүн нь У.Далантай гавьяат. Монголын зохиолчдын эвлэлээс уг байгууллагын нэр дээр өчигдөр шаардах бичиг хүргүүлжээ. Үүнд “Дуучин Д.Амарсайхан, Ж.Солонго нар “On” телевизээр энэ оны хоёрдугаар сарын 12-ны 20.10 цагаас нэвтрүүлсэн “Хос уянга” теле концертдоо Ардын уран зохиолч Т.Галсангийн гурван дууны шүлгийг хольж, нэг болгон дуулахдаа шүлгийг Ж.Бадраа хэмээн ташаарчээ. Бүхний танил бүтээлүүдэд санаатайгаар халдаж, зохиогчийг нь үгүйсгэн гуйвуулах нь хуулиар шүүн хэлэлцэх хэмжээний оюуны өмчийн гэмт хэрэг билээ. Зохиосон шүлгийг нь яруу найрагч, хөгжмийн зохиолчийнх нь зөвшөөрөлгүйгээр бадаг, мөрөөр таслан авч, дур мэдэн ашигласан, мөн шүлгийг өөр хүний нэрээр зарласан үйлдэлдээ дуучин Д.Амарсайхан, Ж.Солонго нар тайлбар өгч, эн тэргүүнд яруу найрагч Т.Галсангаас уучлалт гуйн, тарьсан будилаанаа хэвлэлийн бага хурал хийн, олон нийтэд мэдээлж залруулахыг Монголын зохиолчдын эвлэл шаардаж байна” гэжээ
2023-03-30

“Тамгагүй төр” жүжиг хоёр “Мөнгөн мод”-той боллоо

Засгийн газраас 2022 оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлийг 14 дэх жилдээ шалгаруулан “Мөнгөн мод” цом олгож, мөнгөн шагналаар урамшууллаа. Ёслол ДБЭТ-т уржигдар үдэш болсон юм. Зохион байгуулагч нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар. Соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны, дүрслэх, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг тодруулсан. Харин шилдэг уран бүтээлчийг найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач гэсэн 12 төрлөөр шалгаруулсан юм. Эхний ангилалд 95 субъект, харин дараагийнхад 82 уран бүтээлч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн бөгөөд27 хүний бүрэлдэхүүнтэй шүүх баг дараах байдлаар шийджээ. 
2023-03-29

Үгийн утгач “Өвгөөдэй”

Ардын уран зохиолч С.Эрдэнэ өөд болохоосоо хэдхэн хоногийн өмнө хүү Д.Энхсайханыг нь дуудаад “Диваажинд суугаа Өвгөөдэйд” гэж бичсэн захидлаа, өөрийнхөө нэгэн номтой өгчээ. Тэгэхдээ “Би одоо диваажинд явахад болох байх аа. Хоёр удаа тийшээ очихыг завдсан ч хүлээж аваагүй юм. Бодоод байхад багшдаа талархаагүй хүн юм байна” гэж бодлоо хэлж байж. 
2023-03-28

Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй

Лоран, Грасье хоёрыг 2015 оны наймдугаар сарын сүүлчээр баривчлав. Францын энэ хоёр сэтгүүлчийг Парисын нэг зочид буудлаас гарч байхад нь цагдаа нар хүрч ирээд хамт явахыг хүсжээ. Тэр хоёрыг нэгжихэд тус бүр нь 40 мянган евро бүхий хоёр дугтуй олдсонбайна. Энэ нь Марокко улсын хааны талаар нэлээд зохисгүй мэдээлэлтэй шинэ номыг хэвлүүлэхгүй, олон түмэнд хүргэхгүй байхаар тохирсныхариудсэтгүүлчдийн авсан урьдчилгаа аж. 
2023-03-27

Улстөрчид “Мөнгөн мод” гардуулахгүй

Шилдэг уран бүтээлч, уран бүтээлд шагнал олгох “Мөнгөн мод-2022” ёслол ДБЭТ-т энэ сарын 27-нд болох аж. Засгийн газраас 2008 оноос хойш соёл урлагийн салбарын оны шилдгүүдийг тодруулан, урамшуулж ирсэн. Энэ удаа соёлын бүтээлч үйлдвэрлэлд хамаарах 12 төрлөөр тайз, дэлгэцийн шилдэг 12 бүтээл, 12 уран бүтээлчийг шалгаруулаад буй юм байна.
2023-03-24

Харагддаг, үнэртдэг, сонсогддог “Төгсгөлгүй зурвасууд”

“Хаанбанк галерей”-н куратор Ц.Солонго уран бүтээлийн шинэ үзэсгэлэнгээ “Монгол арт”-д гаргажээ. Өөрийн хариуцдаг, куратороор нь ажилладаг байгууллагадаа үзэгчдээ уриагүйн учир нь хувь, “хувьсгал”-ын ажлаа ялгах гэснээс үүдэлтэй аж.
2023-03-24

33 дахь удаагийн номын баярыг ирэх тавдугаар сард товлов

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагынхан уламжлалт номын баярыг ирэх тавдугаар сарын 19-21-нд нийслэлийн төв талбайд 33 дахь удаагаа зохион байгуулах аж.
2023-03-22

Хуурчид “Монгол аялгуу” хос алтан пянзтай болжээ

Морин хуурын чуулгынхан “Монгол аялгуу” хос алтан пянзтай болжээ. ХБНГУ-д захиалж хийлгэсэн эдгээр пянзад 30 жилийн хугацаанд тоглож, олон нийтэд хүргэсэн дан хөгжмийн бүтээлийн урын сангаасаа шилдэг 20-ийг нь дээжлэн багтаасан аж.
2023-03-22

В.ГАНЗОРИГ: “Трио” киног хүний эрх, ардчиллын төлөөх томоохон “мессеж” гэж үнэллээ

Швейцарын Женев хот дахь НҮБ-ын төв байранд, тус байгууллагын Хүний эрхийн зөвлөлийн 52 дугаар ээлжит чуулганд монголчууд бие даасан арга хэмжээтэйгээр оролцлоо. Бусдыг ялгаварлан гадуурхахгүй байх, хүртээмжтэй нийгмийг бүтээх, бүгдэд тэгш боломж олгох, монгол гэдэг нэршлийг дауны хам шинжтэй хольж “хутган”, буруу, сөрөг утгаар хэрэглэдгийг олон улсад багасгах, халах зорилготой хэлэлцүүлгийгэнэүеэрөрнүүлэв. Мөн олон улсын хэд хэдэн кино наадмын шагналтай уран сайхны “Трио” киног үзүүлжээ. Хэлэлцүүлгийг удирдсан Монголын дауны холбооны тэргүүн В.Ганзоригтой холбогдож мэдээлэл авлаа.
2023-03-22

Г.Ариунбаатар дэлхийн шилдгүүдтэй дууллаа

Дуурийн гоцлооч, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дэлхийн шилдэг дуучдын хамт Испани улсын Гран канария бүс дэх “P rez Galdуs” театрт уригдаж, Ж.Вердийн “Аида” дуурийн Амонасрогийн дүрд тогложээ.
2023-03-21

С.Баттулга: Дуурийн гоцлол дуучдын босгыг өндөрсгөнө

Л.Эрдэнэбулган багшийнхаа захиас, театрын удирдлагуудын итгэлийг бодсон ч тэр, зүтгэнэ
2023-03-17

“Хү” хамтлагийнхны Европ дахь тоглолт Австриас эхэлнэ

“Хү” хамтлагийн дэлхий даяарх тэдний тоглолтыг энэ сарын 30-нд нэгэн зэрэг үзэхээр зэхэж буй билээ
2023-03-15

Урчуудын сэтгэл дэх ирж яваа цагийн өнгө 

“Норфей арт” галерейнхан зураач, урчуудын ирж яваа цагийн өнгийг илтгэсэн бүтээлүүд бүхий “Сэтгэл татам гуравдугаар сар” хэмээх хамтарсан үзэсгэлэн нээжээ
2023-03-14

Түүхэн тоглолтын нээлтэд Э.Амартүвшинг урьж дуулуулжээ

Франко Зеффириллигийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан хөгжмийн зохиолч Р.Леонкаваллогийн “Хэрмэл жүжигчид” дуурийг найруулагчийн шийдлээр тоглох долоо хоногийг зарлажээ
2023-03-14

Түүх, дурсамж, адал явдал дүүрэн “Нарны домог”

“Нарны домог” бүжгэн жүжгийн таван баатар эрийн дүрийг бүтээж буй монгол, буриад, өвөрмонгол, халимаг, тува бүжигчид сургуулилалт хийж байгаа нь энэ юм байна. Үндэсний оркестр эгшиглэж, нум сум агссан залуус нэгэн хүн мэт ойж, буусаар байлаа. 
2023-03-13

Лорд Кленчарлийн хувь заяаны төөргийг “дэлгэлээ”

“Pro” театрын уран бүтээлчид Оросын Соёл, шинжлэх ухааны төвд Францын нэрт зохиолч В.Хюгогийн зохиол “Инээмтгий хүн” визуал драмын жүжиг тоглож байна
2023-03-10

32 хүн дахин бүжих нь

ДБЭТ-т ирэх ням гарагт П.И.Чайковскийн “Хунт нуур” балеттай
2023-03-10

Монгол бүсгүйчүүдийн төрхийг гэрэл зургаар илэрхийлжээ

“Norphei аrt” галерейд “Монгол бүсгүй” гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ
2023-03-10