“Norphei аrt” галерейд “Монгол бүсгүй” гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ. Санаачлагч нь нүүр будгийн мастер Г.Отгонсүрэн. Тэрбээр гурван жилийн өмнөөс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жилбүрнүүр будаг, үс засалт, хар, цагаан гэрэл зураг гэсэн төрлийг хослуулсан үзэсгэлэнг ийм нэрээр гаргаж буйюм. Харин энэ удаа олон нийтэд нээлттэй зохион байгуулж байна. Бүсгүйчүүдийн дотоод сэтгэлийн өнгийг нүүр будаг, үс засалтаар илэрхийлснийг гэрэл зурагт буулгаж, үзмэр болгосон нь өвөрмөц. Үсчин, үсний загвар үзүүлэгч нь Д.Лхагвасүрэн бол “Шо филм” студийн С.Баяртогтох, О.Улсболд, Г.Энхчимэг, С.Бадамдамдин нар гэрэл зурагчнаар ажиллажээ. Уран бүтээлчид нүүр будалт, үс засалтын донж маягийг тааруулсан хүсэмжит гэхээр монгол бүсгүйчүүдийн төрхийг гэрэл зургийн урлагаар дамжуулан ийнхүү илэрхийлэв.