“Норфей арт” галерейнхан зураач, урчуудын ирж яваа цагийн өнгийг илтгэсэн бүтээлүүд бүхий “Сэтгэл татам гуравдугаар сар” хэмээх хамтарсан үзэсгэлэн нээжээ. Өвлийг өнтэй давж, урин хавартай золгон, хийж бүтээхийн их хүсэлд автан буй энэ цаг үед хүмүүст эрчхүч, эерэг энерги нэмэх зорилгоор үзэсгэлэнгийн агуулгыг бүрдүүлсэн тухайгаа зохион байгуулагчид хэллээ. Энд уран зураг, баримал, график болон усан будгийн зураг, хивс, хүүхэлдэйн баримал зэрэг бүтээл байна. Сэтгэл татам цэцэгс, бүсгүйчүүд, нартай тунгалаг өдөр, үдшийн наран, нүүж яваа айл гээд тэнд буй бүхий л бүтээл харах төдийд алжаал тайлж, сэтгэл баясгах ажгуу.
Пони гэдэг дээ, намхан пагдгар морь найзаа өвөр дээрээ авах санаатай тэвэрчбуй жаахан охиныг дүрсэлсэн бүтээлийг барималчнь “Эрхийн мангар” гэж нэрлэсэн нь эгдүүтэй. Гэрийн хойморт буй эмээгийн авдрыг хөлд ороод удаагүй байрын нөхөр бусниулсан нь илт. Түүний хөдсөн хоёр бойтог хойморт хэвтэнэ. Залуу гоо бүсгүй өлмий дээрээ суниаж байна уу даа гэхээр хүрэл баримал жинхэнэ мэт. Усан будгийн хөрөг зургуудаараа өнгөрсөн жил бие даасан үзэсгэлэн гаргасан зураачВ.Хосбаярын “Анчид” хэмээх, бүргэдтэй казахуудыг харуулсан цуврал зураг үзэсгэлэнд байна. Хөрөг зурагт мэргэшсэн зураачБ.Насанцэнгэлийн ургаж буй цэцэгсийг дүрсэлсэн бүтээлийг хивс мэтханын чимэглэл болгосон нь сонирхолтой. Энэхүү зургийн нэр “Гоё өдөр” бөгөөд хорвоогийн өдөр бүхэн шинэ гэсэн утгыг илтгэх ажээ.