Тэргэнцэртэй иргэд Дорнодоос нийслэл хүртэл аяллаа
Тиймээс тэргэнцэртэй аялснаар илүү олон хүн анхаарч, үр дүнд хүрэх болов уу гэж бодсон. Би аймагтаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-д 16 жил ажиллаж байна. Цалин урамшуулал авдаггүй, сэтгэлээрээ ажилладаг. Гэтэл дүүрэг, сум, багуудад ажилладаг хэсгийн ахлагч бүр цалин авдаг шүү дээ. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудал маш олон бий.
2023-08-30
Монгол Улсад 2022 онд 13 мянга гаруй үр хөндөлт бүртгэгджээ
Улсын хэмжээнд 2022 онд 13 мянга гаруй үр хөндөлт бүртгэгджээ. Энэ нь 8 жилийн өмнөхтэй харьцуулахад 28 хувиар буурсан үзүүлэлт юм. Үр хөндөлтийг насны хувьд авч үзвэл, 30-34 насны эмэгтэйчүүдийн үр хөндөлтийн түвшин хамгийн өндөр буюу 26.4 хувьтай байна. Бүсээр нь харвал үр хөндөлтийн түвшин Улаанбаатар хотод хамгийн өндөр байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
2023-08-29
Өвөлжилтийн бэлтгэл 84.5 хувьтай байна
Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд нийт 658 төсөл, арга хэмжээ төлөвлөсөн бөгөөд 84.6 хувийн биелэлттэй байгаагаас Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн гол шугам тоноглол, 2023 оны зуны их, урсгал засварын төлөвлөгөөг Эрчим хүчний яамтай хамтран баталсан.
2023-08-29
Эрт илрүүлгээр хавдрын таван тохиолдол илэрчээ
Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/256 тушаалыг хэрэгжүүлж алслагдсан аймаг, орон нутгийн иргэдийг эрт илрүүлэгт хамруулах, эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ, оношилгоог оновчтой, үр дүнтэй зохион байгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрт илрүүлгийн явуулын баг наймдугаар сарын 19-27-ны хооронд Завхан, Говь-Алтай аймагт ажиллажээ.
2023-08-29
Үерийн эрсдэлтэй бүсээс 99 айлыг нүүлгэн шилжүүлжээ
Долоон дүүргийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд 2900 айлын нэгж талбар өртөж байгаагаас зөвшөөрөлтэй 2165, зөвшөөрөлгүй 735 нэгж талбар байна. Өнөөдрийн байдлаар үерийн эрсдэлтэй бүсээс 99 айлыг нүүлгэн шилжүүлсэн.
2023-08-29
“Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 23 байршилд гарлаа
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг нэмэгдүүлэх, нийслэлийн иргэдийг шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах “Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн 31 байршилд зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 23 байршилд төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа гарчээ.
2023-08-29
81 мянган тонн сайжруулсан түлшний нөөц бүрдүүлжээ
2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК хамтран 100,000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөсөн.
2023-08-29
Эмч, сувилагчдыг БНСУ-д сургалтад хамруулна
Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНСУ-ын Гёнги аймгийн Захирагчийн алба, “Гёнги” Олон улсын эмнэлгийн холбоо, “Шихва” эмнэлэг, Вельсийн нэрэмжит эмнэлгийн төлөөллүүд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.
2023-08-29
“Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр хөгжлийн төв байгуулъя”
Хүүхдийн төлөө санд хуримтлагдсан хөрөнгөөр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын ганц ч ажил эхлүүлээгүйг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, Засгийн газрын тусгай сангийн нэг болох Хүүхдийн төлөө санд өнөөдрийн байдлаар 11 орчим тэрбум төгрөгийн хандив цуглажээ. Үүнээс 106 сая төгрөгийг олон улс, тив дэлхийн тэмцээн, уралдаанд амжилт гаргасан 45 хүүхдийг шагнаж урамшуулахад зарцуулсан гэх мэдээллийг “Шилэн данс”-наас харж болно. Бусдаар бол хүүхэд багачуудын хөгжлийг дэмжсэн ээлтэй, эрүүл орчин бүрдүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтын ажилд нэгч төгрөг зарцуулсангүй.
2023-08-29