Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд тарифын бодлогыг өөрчлөх хэрэгтэй
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын нэгдүгээр хуралдаан “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж” сэдвээр боллоо. Тус нэгдсэн хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа, ЖАЙКА Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Эрчим хүчний төслийн зөвлөх Найто Такеши, “Юрика” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Орчлон, “Ирээдүйн эрчим хүч - Монголын устөрөгчийн холбоо”-ны гүйцэтгэх захирал, эрчим хүчний зөвлөх инженер, доктор Г.Ёндонгомбо нар панелистаар оролцсон юм.
2024-03-14
Дэд бүтцийн чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Европын хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч, Удирдлагын хорооны гишүүн Тереза Чэрвинска тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус төлөөллүүд Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлын хүрээнд хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцох зорилгоор манай улсад хүрэлцэн ирээд байна.
2024-03-13
Хог хаягдлын тогтвортой менежментийг хангах “3R4UB” төслийг эрчимжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пиккаррэтаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны талаар санал солилцов. Жованна Пиккаррэта нь энэ оны хоёрдугаар сард Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдсон юм.
2024-03-13
Х.Эрдэнэбилэг: Зарим иргэн суурьшлын бүс рүү удаа дараа мал оруулж байна
Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам батлагдсан. Уг журмын хэрэгжилтийг хангахаар гуравдугаар сарын 9, 10-ны өдөр хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Ийнхүү хоёр өдрийн турш Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байсан 3051 малыг илрүүлэн хашаалж, эздэд нь хүлээлгэн өгсөн. Уг арга хэмжээний дүнд хориглосон бүс малгүй болж, иргэд малаа хориглосон бүс рүү дахин оруулахгүй байгаа хэдий ч зарим иргэд малаа удаа дараа оруулан, журам зөрчиж байна.
2024-03-13
"Орон сууцны хорооллыг сургууль, цэцэрлэгтэй нь хамт хүлээн авах нь чухал"
Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн танилцуулга уулзалтыг дүүрэг тус бүрээр зохион байгуулж байгаа. Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүд Хан-Уул дүүргийн Яармаг бүсэд ажиллав.
2024-03-13
Хорт хавдрыг эрт илрүүлэх, эрт үед нь эмчлэх боломж бүрдэнэ
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тэргүүтэй Хавдар судлалын үндэсний төв, төрийн бус байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2024-03-13
Халиа, дошны мөсийг зөөж, тээвэрлэж, далан босгож, суваг шуудуу татна
Болзошгүй шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд Улаанбаатар хотод үүссэн халиа, дошны түвшин нэмэгдсэн хэсгүүдийн мөсийг зөөж, тээвэрлэх, түр далан босгож, суваг шуудуу татах ажлыг зохион байгуулахад шаардлагатай зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.
2024-03-13
Дагадаг хотоос дагуул хот хүртэл
Дэгсдүүлж, хэтрүүлбэл Ази тивийг бүхэлд нь шар өнгөөр бүрхсэн Манж Чин гүрэн Монголыг бүхэлд нь шашнаар эрхшээж байх тэр цаг үед 1639 онд Түшээт хан Гомбодоржийн хүүг анхдугаар Богд Жавзундамба хутагтаар өргөмжлөн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Ширээт цагаан нуур гэдэг газар Өргөө болон айлсжээ. Товчхондоо Богдоо даган хүрээлэн орших хэдэн гэрийн айлсал ингэж бүрдсэн түүхтэй. Төрийг шашинтай холбож тогтоон барихаар төлөвлөсөн “их хот” маань Богдоо дагасаар Орхон, Тамир, Туул голын хөндий дагуу нийт 29 удаа нүүжээ
2024-03-13
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
Төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилгоор 2024 оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ. Энэ удаагийн шалгалтад нийт 4500 гаруй хүн бүртгүүлснээс 1826 нь нийслэлд шалгалт өгч байна.
2024-03-13
Төлбөр авах цэгүүдийг бүрэн цахимжуулна
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ нь 2024 онд шинээр гурван төлбөр авах цэгийг байгуулж, улсын хэмжээнд бүх төлбөр авах цэгийг цахимжуулахаар төлөвлөжээ.
2024-03-12
"Яармаг орчмыг хамгийн түрүүнд бүсчлэн, жишиг байдлаар хөгжүүлэх боломжтой"
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Засгийн газрын гишүүд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийг төвийн зургаан дүүрэгт хийж буй. Тус урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдын дунд боллоо. Тодруулбал, Яармаг орчмын бүсэд хамаарах 5, 6, 7, 8 дугаар хорооны Засаг дарга нар, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, цагдаагийн хэлтсийн төлөөллүүдтэй уулзан, бүсчилсэн хөгжлийн талаар хэлэлцсэн юм.
2024-03-12