Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль ёс

Хууль сахиулах ажиллагаанд хүний эрхийг хангах нь төсөл хэрэгжүүлнэ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран ирэх онд “Хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендерийн тэгш байдлыг дээшлүүлэх нь” төсөл хэрэгжүүлнэ.
2023-12-29

Н.Өнөрцэцэгийг үргэлжлүүлэн хорино

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхээс үргэлжлүүлэн нэг сар хорихоор болжээ. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хорих арга хэмжээг цуцлах эсэх шүүх хурал болж цагдан хориог үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа.
2023-12-29

Дээд шүүхийн зарим албан хаагчийг шагналаа

Монгол Улсын дээд шүүхийн зарим албан хаагчийг шүүхийн болон бусад салбарын шагналаар шагнасныг Тамгын газрын дарга С.Заяадэлгэр гардуулж, баяр хүргэлээ.
2023-12-29

Д.Мөнх-Эрдэнэд Ерөнхийлөгч уучлал үзүүлжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, иргэн Д.Мөнх-Эрдэнэд уучлал үзүүлэхээр болсныг эх сурвалж мэдээллээ. 
2023-12-29

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан өчигдөр (2023.12.26 ) Монгол Улсын сайд, Олимп, биеийн тамир спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-эрдэнэ, Олимп, биеийн тамир спортын Үндэсний хорооны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, БТСУХ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл нартай уулзаж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.
2023-12-27

К.Айдос нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан
2023-12-27

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох, нүүрсний гэх хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

Өмнөх шүүх хуралдааныг шүүгдэгч И.Даваадорж, өмгөөлөгч Д.Нямдорж, С.Дэлгэрмаа нар “...эрүүл мэндийн шалтгаантай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү
2023-12-27

Нийт шүүгчдийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (16.6)-ийг албан ёсоор тайлбарлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.
2023-12-26

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг үргэлжлүүлэн хорихоор боллоо

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхийн шийдвэрээр үргэлжлүүлэн хорихоор боллоо
2023-12-25

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Л.Энхбилэг сонгогдлоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн тамгыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг хүлээлгэн өгч
2023-12-25

Т.Серикжан: Зам тээврийн ослын улмаас 103 хүүхэд амиа алджээ

Зам тээврийн ослын улмаас хүүхдийн амь нас хохирсон нөхцөл байдлын талаар УЕПГ-аас судалжээ. Энэ талаар тус газрын  Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Серикжанаас тодрууллаа.
2023-12-22

 “5.2 сая тонн нүүрсийг гаалийн бүртгэлгүйгээр хил давуулсан” 

УИХ-аас байгуулсан, Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь шат өчигдөр эхэллээ. Таван өдөр үргэлжлэх эл шатанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспорт, тээвэрлэлт, хөрөнгө оруулалт, санхүүжүүлсэн төслүүд болон тус компанид хийсэн шалгалтууд, үр дүнгийнх нь талаар хэлэлцэх юм. Эхний өдрийн сонсголоор
2023-12-19

Нийтэд тустай ажил хийсэн хоёр хүнийг ял эдэлж дууссаных нь дараа үндсэн ажилтнаар авчээ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагуудад нийтэд тустай ажил хийж байгаа иргэдийн ял эдлэлтийн байдлыг шалгажээ.
2023-12-19

 Шатахуун бөөнөөр борлуулагчдыг “шатаасан” залилагчид 

Амар хялбар аргаар хурдан хугацаанд мөнгөтэй болох гэсэн монголчуудын гэнэн занг луйварчид ашиглан залилсаар байна. Энэ оны эхний 11 сарын байдлаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн 12 374 гэмт хэргийг цагдаагийн байгууллага шалгасан нь өнгөрсөн өн үеийнхтэй харьцуулахад 9.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Залилан мэхэлсэн гэмт хэрэг ийм олон гарсан гэхээр монголчууд бид нэгнээ луйвардаж, хохироож, нөгөө хэсэг нь амархан мөнгөтэй болох гэсэн шуналдаа хөтлөгдөөд хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгөө бусдад алдсаар байгаагийн илрэл. Залилагч нар ямар ч албан тушаал хашиж байж болдог. Нэг хэсэг нь өндөр үнэтэй оффис түрээслээд мөнгөтэй, бусдыг хуурч мэхлэхгүй юм шиг харагдана. Зарим нь төрд хариуцлагатай албан тушаал эрхэлж, аль нэг намд дээгүүр эрх мэдэлтэй байх нь ч бий. 
2023-12-19

2.77 хувийн согтолттойгоор замын хөдөлгөөнд оролцсон жолоочийг саатууллаа

Баянзүрх дүүргийн нутаг Зүүн 4 замын уулзварт энэ оны 12 дугаар сарын 14-ны өдөр 12:10 цагийн орчим Т.Прадо маркийн 43-55 УЕУ дугаарын автомашины жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан зөрчлийг илрүүлж, драгер багажаар үлээлгэн шалгахад 2.77% согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулан БЗД-ын ЗЦХэлтэс шалгаж байна.
2023-12-15

Б.Баярмаа: Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг нууцаар баталсан

"Нийтийн эрхийн өмгөөллийн сүлжээ" ТББ-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Хурлын үеэр 2023 оны арванхоёрдугаар сарын 7-нд Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг УИХ баталсан. Уг хуулийг батлахдаа дагалдуулан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг нууцаар баталсан гэдгийг анхаарууллаа. 
2023-12-15

Нээлттэй сонсголоор “ороогүй” гишүүд хаалттай томилгоог үргэлжлүүлэх үү 

Үндсэн хуулийн цэц өнгөрсөн есдүгээр сард хийсэн дунд суудлын хуралдаанаас гаргасан 05 тоот тогтоолоороо Цэцийн гишүүн, Дээд шүүхийн шүүгч, улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн билээ. Улмаар УИХ-ын хяналт шалгалтын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан нэр дэвшигчийн сонсгол явуулах заалтыг түдгэлзүүлсэн юм. Үүнээс хойших хоёр сар гаруйн хугацаанд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр О.Мөнхсайхан, Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа, Дээд шүүхийн шүүгчээр Н.Батзориг, Н.Батчимэг нарыг нэр дэвшигчийн сонсгол хийхгүйгээр томилоод байна. 
2023-12-15

Олон тооны хар сүүлт зээрийг хууль бусаар агнасан иргэдэд оногдуулсан ялыг хөнгөн гэж үзэв

Олон тооны хар сүүлт зээрийг хууль бусаар агнасан иргэдэд хөнгөн ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг прокурорын эсэргүүцлээр хүчингүй болгожээ.
2023-12-14