Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Э.Баттулгыг томиллоо
Нэр, бүтцийг нь өөрчлөөд буй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Э.Баттулгыг томилжээ. Тэрбээр 2022-2023 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан бөгөөд ойлголцож, хамтарч ажиллаж чадаагүй гэдэг шалтгаанаар, салбарын сайдынх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Тэрбээр үүнийг хууль бус шийдвэр хэмээн гомдол, нэхэмжлэл гаргасныг хууль хяналтын байгууллага шалгаад, түүний талд шийдвэрлэсэн тухай цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд мэдээлж байв
2024-07-29
Эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмнэ
Монгол Улсаас анх удаа 2005 онд Баруун Сахарт явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагч үүрэг гүйцэтгэж, өдгөө манай улс НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 24 дүгээрт эрэмбэлэгдэж байна.
2024-07-27
Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав
сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө Элчин сайдтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв.
2024-07-26
Канадын визийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Лу.Гантөмөр Канадаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шүфани тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
2024-07-26
Зарим яамны бүтэц, орон тооны хязгаарыг баталжээ
УИХ-ын 2024 оны долоодугаар сарын 10-ны анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хууль, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцэж баталсан. Үүний дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, зарим яамны нэр, эрхлэх асуудалд өөрчлөлт оруулсан юм. Засгийн газрын тухай хуулийн 12.4 дэх хэсэгт заасны дагуу Зарим яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг өчигдөр хэлэлцэж баталлаа.
2024-07-25