Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

АН-ын дарга асан С.Эрдэнийг хилээр гарахыг хязгаарлажээ

Улмаар АН-ындаргаасанС.Эрдэнэд улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах санал дээрх шүүхэд НПГ-аас гаргасныг өчигдөр хэлэлцээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор прокурорын саналыг шүүх хүлээн авсан аж. 
2023-06-09

Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор газрын тос боловсруулах үйлдвэрийн зарим ажил зогссон гэв 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингөөс Шадар сайдад тавьсан асуултын хариуг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар сонсов. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэнгийн танилцуулснаар бүтээн байгуулалтын ажлыг технологийн бус барилга, анхдагч процессын болон дагалдах байгууламж, үйлдвэрийн цахилгаан станц, лицензтэй технологийн байгууламж гэсэн дөрвөн хэсэгт хуваан хэрэгжүүлж буй аж. 
2023-06-08

“Тавантолгой төмөр зам” болон “Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг дуусгавар болголоо

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн 450 дугаар тогтоолоор
2023-06-07

Г.Өнөрбаярыг Завханы Засаг даргаар батламжиллаа

Г.Өнөрбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд өөрийн хүсэлтээр ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албаа өгсөн. Тэгвэл Ерөнхий сайдыг өчигдөр түүнийг Завхан аймгийн Засаг даргаар томилж, батламжилсан байна.  
2023-06-07

Цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх Ажлын хэсэг байгуулна

Сансар судлалын “SpaceX” компанийн бүтээсэн “Starlink” хиймэл дагуулууд дэлхийн өнцөг бүрд өндөр хурдны интернэт хүргэх зорилготой
2023-06-07

"Шувуу” ажиллагааны хүрээнд интерполоор 92 хүнийг эрэн сурвалжилж байна

Интерполын улаан булант зар мэдээгээр 22, хөх булант зар мэдээгээр 70 хүнийг эрэн сурвалжилж байна
2023-06-07

Н.Учрал: Монголын хаана ч интернэт үйлчилгээ хүргэхийн тулд шинэ дэд бүтцийг бий болгоно

Интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгыг агуулж байгаа “Старлинк” компинийг монголд үйл ажиллагаа явуулах боломж бололцоогоор хангахад хамтарч ажиллах талаах ярилцсан
2023-06-07

Д.Амарбаясгалан: Иргэн БЗС-аас зээл авахдаа 11 шат дамжлага дамждаг

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газраас нэг зүйлийг чухалчилж үзлээ. Энэ нь Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, зээл хүн нэг бүрт хүртээмжтэй байх ёстой гэж үзсэн. Өдгөө иргэн Боловсролын зээлийн сангаас зээл авахдаа 11 шат дамжлагаар ордог. Үүний тав нь БШУЯ-тай холбоотой байна. Үүний цахимжуулна. Хүний оролцоог багасгана" гэв.
2023-06-07

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Илон Масктай цахилгаан машины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэхээр ярилцлаа

Ерөнхий сайд “Tesla” компанийн салбарыг Монгол Улсад байгуулбал татвар болон эрх зүйн орчноор дэмжихээ илэрхийллээ
2023-06-07

30 хувийг хадгалах уу, ухрах уу 

...НҮБ-ын баталсан баримт бичиг түлхээс болж байж, 2011 онд Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдэд 20 хувийн квот олгон баталсныг эдүгээ хэрэгжүүлж байна. Гэвч 23 жил өнгөрөөд байхад бүрэн үр дүнд хүрч амжаагүй явна. Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж буй энэ мөчид УИХ-ын эрхэм гишүүд, ажлын хэсгийн хэнд олон улсад хүлээсэн уг амлалтыг ахин нэг сануулъя... 
2023-06-07

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм.
2023-06-06

Төрийн зарим ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагад шилжүүлж байна

“Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх нь” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр болж төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо. Тус арга хэмжээг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэллээ.
2023-06-05

МАН: УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг даруй батлах учиртай

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.06.05/ хуралдаж, 2023 оны хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж, батлах хуулийн төслүүдийн жагсаалтыг хэлэлцлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийж, асуултад хариуллаа.
2023-06-05

Ардын намынхныг анхааралтай ажиглая

...Ирэх жилийн сонгуулиар нийт гишүүний 61.9 хувийг мажоритар, 38 хувийг пропорциоаналь аргаар сонгоно. Эндээс харвал, пропорциональ хувилбарын эзлэх хувийг өмнөхөөс бага зэрэг өсгөсөн бөгөөд энэ нь реформ мөн үү... 
2023-06-05

Shilen.gov.mn сайтын “Tусгай сан” хэсгээс ямар мэдээллийг харж болох вэ

Шил ажиллагааны хүрээнд 120 гаруй төрийн байгууллагын 400 гаруй багц мэдээллийг хүлээн авч, одоогоор 729,935 мэдээллийг байршуулж, нийт 2,112,501 удаагийн хандалтыг аваад байна.
2023-06-04

Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад зарцуулахнь

Засгийн газрын ээлжит хуралдаанаар төсвийн тодотголын төслийг хэлэлцэв. Ижил ажил мэргэжлээр, ойролцоо хугацаанд ажиллан, шимтгэл төлсөн боловч тэтгэвэр тогтоолгосон хугацаанаасаа хамааран зөрүүтэй тэтгэвэр авч байсан 164.6 мянган хүн бий аж. Тэдний тэтгэврийн зөрүүг ойртуулахад 200.2 тэрбум төгрөг зарцуулна гэдгийг Засгийн газрын хуралдааны талаар мэдээлэл өгсөн сайд нар онцоллоо. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн ажилласан жил, төлсөн шимтгэл, хугацаа, авч байсан цалин хөлснөөс шалтгаалан харилцан адилгүй хэмжээгээр тэтгэврийг нь нэмэх гэнэ. 
2023-06-02

“Нэг нам давамгайлсан системийг засах гол заалтуудаа тусгаж чадсан” 

УИХ-аар хэлэлцэж эхлээд буй Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл “Том реформын эхлэлийг тавьсан нэлээд сайн төсөл” гэсэн үнэлгээ өгөв. Төслийг боловсруулах явцад тэд оролцож, улс төрийн намыг шинэчлэхэд шаардлагатай зарим гол өөрчлөлтийг тусгаж чаджээ. Энэ талаар “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас зохион байгуулсан “Улс төрийн намын шинэчлэлийг урагшлуулахад иргэдийн оролцоо” хэлэлцүүлгийн үеэр тэд онцолсон юм. 
2023-06-02

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ыг 126 гишүүнтэй байхаар батлав 

УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн өөрчлөн найрууллаа. Засгийн газраас өргөн барьсан төсөл дэх “мажоритар” гэдгийг “олныг төлөөлөх”, “пропорциональ” гэдгийг “хувь тэнцүүлэн хуваарилах” гэж нэг мөр ойлгож, хэрэглэхээр тусгасан нь энэ. ТүүнчлэнҮндсэнхуулийнөөрчлөлттэйхамт Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг баталсан юм. 
2023-06-02