Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөө

“Хүннү эйр” компани БНСУ-аас орон нутаг руу шууд нислэг үйлдэхээр болов

Манай улсад агаарын тээврээр ирж буй жуулчид заавал “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсаны дараа буюу Улаанбаатар хотоор дамжин орон нутаг руу зорчдог. Энэ нь Монголыг зорих гадаадын жуулчдыг цаг хугацаа, эдийн засгаар нь хохироодог тул аймгуудын нисэх буудлуудыг олон улсын зэрэглэлтэй болгож, шууд нислэг үйлдэх боломж бүрдүүлэх асуудлыг сүүлийн жилүүдэд ярьж байгаа.
Уржигдар 12 цаг 00 мин

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Говь Хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүллээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин “Буян-Од” ХХК-ийн санаачилгаар Даланзадгад суманд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад хамтран ажиллах Санамж бичгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар, “Буян-Од” ХХК 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан юм.
Уржигдар 10 цаг 45 мин

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Газар хөдлөлт өглөөний 4.49 цагт тус сумын төвөөс хойд зүгт 32 км,  Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс хойд зүгт 56 км, Мандал-Овоо сумын төвөөс зүүн урд зүгт 72 км зайд болов.
Уржигдар 09 цаг 45 мин

Түр буудаллах цогцолбор байгуулах 67 байршлыг тогтоолоо

БОАЖЯ-наас аялал жуулчлалын бүс, олон улсын болон улсын чанартай авто зам дагуух газруудад түр буудаллах үйлчилгээний цогцолбор байгуулахаар төлөвлөж буйгаа өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар ийм цогцолбор байгуулах 67 байршлыг тогтоож, газрын асуудлыг нь шийдвэрлэх чиглэлийг холбогдох байгууллагынханд өгснийг тус яамнаас өчигдөр мэдээллээ. 
2024-05-03

ӨМНӨГОВЬ: Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр 1,9 тэрбум төгрөг төсөвлөжээ

Өмнөговь  аймгийн ХХҮГ-аас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 1,9 тэрбум төгрөгийг төсөвлөн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллахаар төлөвлөжээ.
2024-05-02

Гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгална

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Гаалийн албан татварыг чөлөөлөх тухай хуульд заасны дагуу гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурилын жагсаалтыг хэлэлцэн баталсан байна. Уг бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлснээр мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, цаашид өвөл, хаврыг хүндрэлгүй давах, хүн амын голлох хүнс болох гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалах боломжтой гэж үзжээ. Мөн гурилын нөөцийг нэмэгдүүлж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх нөхцөл бүрдүүлнэ хэмээн тооцсон байна.
2024-05-02

Шинэ Зуунмод хотын оршин суугчид хотын удирдлагаа өөрсдөө сонгоно

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлыг тогтоож, хотын бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийг дэмжих үүднээс Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг зургаан бүлэг, 29 зүйтэйгээр боловсруулав.
2024-05-01

ӨМНӨГОВЬ: Энэ онд сүү, тараг хөтөлбөрт 7443 хүүхэд хамруулна

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2020-2024 онд хэрэгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд “Сүү, тараг” хөтөлбөрийг 14 суманд үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
2024-05-01

Цас их орсны улмаас таван аймагт зам, даваа хаагджээ

Баян-Өлгий аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд цасаар шуурчээ. Цас их орсны улмаас тус аймгийн нутаг дахь 13 км зам, даваа цасанд хаагдсан гэнэ. Одоогоор зургаан км замын цасыг цэвэрлэж, зорчих боломж бүрдүүлсэн байна. 
2024-04-29

Цэцэрлэг хотын цэвэр усны эх үүсвэрийг дотоодын цэргийн хамгаалалтад авлаа

Монгол улсын Засгийн газрын 2024 оны 35 дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын цэвэр усны эх үүсвэрийн барилга байгууламжийг Дотоодын цэргийн хамгаалалтад авах, мөн Архангай аймагт Дотоодын цэргийн 831 дүгээр тусгай салбар шинээр байгуулах ёслолын ажиллагаа боллоо.
2024-04-18

ӨМНӨГОВЬ: Хүүхэд залуусыг олон улсын тэмцээнд оролцох боломжоор хангана

Өмнөговь аймгийн Засаг даргын “Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг дөрөвдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулж, нийслэл, зургаан аймгийн 35 байгууллагын өсвөрийн  600 гаруй тамирчин оролцлоо. 
2024-04-14

Нийт нутгийн 70 хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна

Бэлчээрийн ургамлын ургалт дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цухуйгаагүй. Завхан, Архангай, Дундговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх нөхцөл бүрдсэнгүй.
2024-04-14

ӨМНӨГОВЬ: Говийн байгаль, түүхийн музей 4000 гаруй үзмэр, цуглуулгатай

Өмнөговь аймгийн “Говийн байгаль, түүхийн музей” нь интерьер, экстерьерийн хувьд төгс гүйцэтгэл бүхий маш өвөрмөц шийдэлтэй, ашигт малтмалын уурхай болсон эд өлгийн зүйлсийг цогцоор нь тусгасан, шинжлэх ухаан, танин мэдэхүйн төв болж чадахуйц цогц байгууламж билээ.
2024-04-12

ӨМНӨГОВЬ: Үндэсний хэл бичгийн мэдлэг тодорхойлох судалгаанд нийтээрээ хамрагдав

Үндэсний статистикийн хорооноос төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаагдөрөвдүгээр сарын 2-18-ны хооронд авч дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
2024-04-12

Гол дээгүүр мотоциклтой явсан иргэн усанд осолджээ

Архангай аймгийн Тариат сумын Хүрмийн-Ам гэдэг газар, Чулуут голоор мотоциклтой зорчиж явсан хоёр хүний нэг нь усанд осолдож, амиа алджээ. Ослын дуудлагыг энэ сарын 6-ны 21.40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Дуудлагын дагуу Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 47 км зам туулж, 00.40 цагт осол болсон газарт очжээ
2024-04-10

Малчид нүүрс төрөгчийн олон улсын сайн дурын зах зээлээс урамшуулал авах боломжтой

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр БОАЖЯ болон НҮББОХ хамтран хэрэгжүүлдэг “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” NAP төслийн хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөг танилцуулах сургалтыг төрийн албан хаагч, иргэд, малчдад хийв.
2024-04-10

Боршоо боомтын автомашины нэвтрэх хүчин чадал 6 дахин нэмэгджээ

Боршоо боомт ухаалаг хяналтын систем, рентген, тоног төхөөрөмж, лаборатори бүхий орчин үеийн боомт болж шинэчлэгдлээ
2024-04-07

ӨМНӨГОВЬ: Бадминтоны спортоор 160 гаруй тамирчин хичээллэж байна

Бадминтоны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Даланзадгад хотод дөрөвдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээнийг Монголын Бадминтоны холбоо, Даланзадгад сумын ЗДТГ хамтран зохион байгуулж, 12 аймгийн 350 гаруй тамирчин оролцлоо.
2024-04-07