Долоон улсад ур чадвараа ахиулан суралцсан тогооч нар “UB food” фестивальд оролцлоо
Өнгөрсөн баасан гараг болон амралтын өдрүүдэд “UB food” фестиваль зохион байгуулсан нь цаг үргэлж хөл хөдөлгөөн ихтэй байдаг Сүхбаатарын талбайг дүүргэв. Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой тус үйл ажиллагааг 2013 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй билээ. Энэ удаа зоогийн газар, ресторан, кофе шоп зэрэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 40 гаруй байгууллага оролцжээ.
2024-08-26