Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

МИАТ КОМПАНИ ШИНЭ ЖИЛИЙН БЭЛГИЙН БАГЦАА ЗАДАЛЛАА

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани айлчлан ирж буй шинэ оноо угтан зорчигч үйлчлүүлэгчдэдээ зориулан нислэгийн багц тийзээр бэлэг барьж байна. Олон улсын болон орон нутгийн нислэгийн тийз гэсэн хоёр төрөлтэй  2,6 – 20 сая төгрөгийн үнэ бүхий бэлгийн багцуудыг 2023 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө худалдан авах боломжтой. 
2023-12-20

АНУ дахь Монголчуудын сарын дундаж орлого 14.1 сая төгрөг байна

“Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал” судалгаанд дурдсанаар оролцогчдын 22.3 хувь нь 2 ба түүнээс дээш орлогын эх үүсвэртэй бөгөөд орлогын гол эх үүсвэр нь цалин хөлс, бизнесийн орлого, хувь хүн/өрхөөс ирдэг тусламж, дэмжлэг, тэтгэмж юм.
2023-12-20

Махны экспортоос 260 сая ам.доллар олжээ

Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай 36-р тогтоолын хүрээнд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, цаашлаад эдгээр бүтээгдэхүүнээ экспортлох юм.
2023-12-20

Орос, Хятадын ШТС-уудыг оруулж ирье

Монголд шатахууны эзэнгүй хомсдол нүүрлээд байна. Ер нь байнга ингэдэг. Гэхдээ дүн өвлийн тэр дундаа энэ жилийн онцгой хүйтэнд олон хоног, сараар үргэлжилсэн шатахууны хомсдол монголчуудад хатуу тусаж байна. Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий шатахууны ханган нийлүүлэлтэд гурван талын оролцоо бий. Шулуухан хэлэхэд, нийлүүлэгч нь Орос, Хятад улс. Зуучлагч нь Монгол Улсын Засгийн газар, ченж нь шатахуун импортлогч компаниуд байдаг. Учир нь манайх бензин, дизель түлшээ гаднаас 100 хувь худалдаж авдаг. Үүний 94-97 орчим хувь Оросоос, үлдсэн хувь нь Хятад болон бусад улсаас орж ирдэг. Яг өнөөдрийн нөхцөлд Оросын тал “Нийлүүлэлтийг хэвийн байхад анхаарч, хичээж байна” гэж байна. Манай улсын Засгийн газар “Шатахууны нийлүүлэлт хэвийн, хомсдол үүсээгүй байна. Иргэд өөрсдөө л дугаарлаад байгаа шатахууныг нь дуусгачихаад байгаа юм” гэж буй. Харин шатахуун импортлогчдын зүгээс ямар нэг тайлбар хэлээгүй л байна.
2023-12-20

Гадаадад байгаа Монголчууд жилд дунджаар 19.9 сая төгрөгийг гэрийнхэн рүүгээ шилжүүлдэг байна

Үндэсний Статистикийн Хороо, НҮБ-ын Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага 2023 онд хамтран зохион байгуулсан “Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал” болон “Монгол Улсын иргэдийн гадаадад шилжих хөдөлгөөн ба гадаад хувийн шилжүүлэг, тэдгээрийн үр нөлөө” судалгаануудын үр дүнгийн тайлан гарлаа.
2023-12-20

Эрчим хүчийг бодит өртгөөс 2 дахин хямд үнээр худалдан авч байна

“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөр, өртөгтэй холбоотой суурь судалгааг ашиглаж дүн шинжилгээг хийхэд 2022 оны байдлаар өрхийн дундаж орлогын 2.2 хувийг цахилгааны төлбөр эзэлж байгаа бол олон улсын дундаж 5 хувьтай харьцуулахад 2 дахин бага байна гэсэн дүн гарчээ.
2023-12-20

Зудын эрсдэлтэй аймгуудын дизель түлшний нийлүүлэлтэд онцгойлон анхаарна

Арванхоёрдугаар сарын 18-ны өдөр 1.5 сая литр шатахууныг таван томоохон компанийн шатахуун түгээх станцуудаар түгээжээ. Улсын хэмжээнд сардаа 60 мянган тонн АИ-92 хэрэглэдгээс Улаанбаатар хотын иргэдийн хэрэглээ 50 орчим хувийг нь эзэлдэг. Өөрөөр хэлбэл, нийслэлд АИ-92 шатахууны хэрэглээ өндөр бол орон нутагт дизель түлшний хэрэглээ илүү байдаг. 
2023-12-19

 Эрчим хүчний оргил ачаалал түүхэн дээд түвшнээ шинэчиллээ

 Монгол Улсын эрчим хүчний системийн ачаалал энэ сарын 11-17-нд буюу өмнөх долоо хоногийн хугацаанд хамгийн ихдээ 14-ний 19.00 цагт 1589 МВт-д хүрчээ. Тэгвэл импорт хамгийн ихдээ өнгөрсөн ням гарагт 307 МВт-д хүрсэн тухай Эрчим хүчний зохицуулах хорооноос өчигдөр мэдээллээ. Эргэн сануулахад, манай улсын эрчим хүчний оргил ачаалал 2022 оны нэгдүгээр сарын 24-нд өмнөх жилийнхээ мөн үеийнхээс 138 МВт-аар өсөж, 1474-т хүрсэн нь түүхэн дээд түвшинд тооцогдож байв. Тэгвэл 2023 онд эл түвшин шинэчлэгдсээр байгаа юм. Тодруулбал, энэ сарын 10-нд оргил ачаалал 1521, маргааш нь 1531, 13-нд 1547 МВт-д хүрсэн үзүүлэлт бий. Эрчим хүчний оргил ачаалал дээр дурдсанчлан 1589 МВт-д хүрснээр түүхэн дээд түвшнээ шинэчиллээ. 
2023-12-19

Өвөрхангай аймгаас Иран улс руу мах экспортолж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ орон нутгийн мах бэлтгэн нийлүүлэлтийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
2023-12-19

ХААН Банк ЖДБ эрхлэгчдэд зориулсан “Бизнес төв”-өө Орхон аймагт нээлээ

Бизнес төвийн нээлтэд Орхон аймгийн удирдлагууд, тус аймаг дахь Монголбанк, Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагууд, жижиг дунд бизнес эрхлэгчид хүрэлцэн ирсэн бөгөөд энэ үеэр ХААН Банкны төлөөлөл бизнес эрхлэгчдэд сонирхолтой сургалт зохион байгуулж, харилцагчдын сонирхсон асуултад хариулсан юм. 
2023-12-19

Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг болно

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх, зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, иргэдийг хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллээр хангах, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөх зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулна.
2023-12-18

"Нүүрсний хэрэг"-тэй холбоотой жагсаалтыг Б.Батдаваа, Ш.Адьшаа, А.Адъяасүрэнгийн хамаарал бүхий компаниуд тэргүүлж байна

Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат үргэлжилж байна. Энэ үеэр Хамгийн их хэмжээгээр гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гаргасан байж болзошгүй компаниудын улстөрийн хамаарал бүхий хүмүүсийг нэрлэлээ. Доорх албан тушаалтнууд компанийн үйл ажиллагаанд шууд оролцдог, хувьцаа эзэмшдэг, идэвхтэй оролцож байсан гэдгийг шинжээч нар онцолж байна.
2023-12-18

Замын-Үүд -Эрээн боомтоор 10 секунтэд нэг зорчигч нэвтэрч байна

2023 онд Замын-Үүд - Эрээн боомтоор нэг өдөрт дунджаар 8870 иргэн зорчиж буйг Xinhua агентлаг мэдээлжээ. Энэ нь Монгол, Хятадын хамгийн том боомтоор 10 секунт тутамд нэг зорчигч нэвтэрч түүхэн дээд түвшинд хүрснийг онцолсон байна.
2023-12-18

Монгол-Солонгос хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн эхний шатны хэлэлцээ эхэллээ

Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн эхний шатны хэлэлцээ өнөөдөр БНСУ-ын Сөүл хотноо эхэллээ. Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны Чөлөөт худалдааны хэлэлцээрийн бодлогын асуудал хариуцсан дарга Чангёнг Ан нар Хэлэлцээний багийн ахлагчийн хувиар нээлтийн үг хэллээ.
2023-12-18

Төлөвлөлт, тооцоо дутуу төмөр замын төсөл

УИХ-аас 13 жилийн өмнө Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг баталсан түүхтэй. Үүний дагуу төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээ бий болгох зорилгоор шинээр 7900 орчим км замыг гурван үе шаттай барихаар төлөвлөсөн юм. Эхний шатанд Даланзадгад-Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлд 1100 км зам барихаар тооцсон байна. Дараагийн хоёр шатанд тус бүр 3000 гаруй км төмөр зам тавихаар төлөвлөв. Энэ бүхний үр дүнд экспортын хэмжээ жилд дунджаар 50 сая орчим тоннд хүрэх, төмөр замаар холбогдсон аймгуудын дэд бүтэц хөгжин ажлын байр нэмэгдэх, хилийн боомт шинээр нээх, ачаа тээвэрлэх чадвар өсөх зэргээр олон сайхан үр дүн гарна хэмээн төсөөлжээ. Тэгвэл өнөөдөр бодит байдал ямар байна вэ. 
2023-12-18

 Улсын нэгдсэн төсвийн орлого 21.6 их наяд төгрөгт хүрчээ 

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг энэ оны эхний 11 сарын байдлаар гаргаснаа Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн баасан гарагт танилцуулав. Өнгөрсөн сарын эцэст мөнгөний нийлүүлэлт 35.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үед дээрх тоо 27.3 их наяд байснаас өссөн үзүүлэлт юм. Дээрх хугацаанд нийт олгосон зээлийн өрийн үлдэгдэл 26.9 их наядад хүрсэн нь өмнөх сарынхаасаа 516 тэрбум, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.2 их наядаар илүү гэсэн үг. Үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 1.4, чанаргүй зээл 2.2 их наядыг нь эзэлсэн байна. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 23.3 их наяд төгрөг болсон бөгөөд нийт зээлийн үлдэгдлийн 86.7 хувийг эзэлжээ. Төгрөгийн хадгаламж арваннэгдүгээр сарын эцэст 15.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаасаа 524.8 тэрбум, 2022 оны мөн үеийнхээс 3.6 их наядаар өссөн аж. Ийм хадгаламжийн 13.6 их наяд нь иргэдийн, 2.3 их наяд нь аж ахуйн нэгж, байгууллагынх гэнэ.
2023-12-18

“Нүүрсний сонсгол”-ын хоёр дахь үе шат өнөөдөр эхэлнэ

Монгол Улсын Их Хурлын 2023 оны долдугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр эхэлнэ.
2023-12-18

 БНХАУ-аас импортолсон АИ-92 шатахууныг литрийг нь 2940 төгрөгөөр борлуулж байгаа гэв 

Өдгөө АИ-92 шатахууныг литрийг нь 2390, АИ-95-ыг 3910, дизелийн түлшийг 3890 төгрөгөөр борлуулж буй. Тэгвэл “Евро-5” стандартын дизелийн түлш, АИ-92-ыг дээрхээс илүү үнээр зарж байгаа нь энэ. Мөн бензин хомсодсоноос шалтгаалж энэ сарын 9-нөөс эхлэн ШТС-уудын гадаа урт дараалал үүссэн нь өдгөө ч хэвээр байна. Энэ талаар нэгэн жолооч “Авто замын түгжрэл маш их байна. Түгжирсээр ШТС-д очиход ер бензин зарахгүй юм. Зарж байгаа хэд нь дараалал ихтэй, АИ-92 алга, АИ-95 л бий гэж байна. АИ-95 нь чанар муутай юм шиг санагдсан. Сая 13.30 цагт (өчигдөр) Гурвалжингийн гүүрний урд байрлах “Шунхлай” ШТС-д очиход “92, 95 дууссан” гэсэн бичиг хадчихсан байсан” гэв.
2023-12-18