Австралийн Мельбурн хотод 14 настай муслим шашинт охинтой гэрлэж буй бичлэгийг телевизийн мэдээгээр дамжуулснаар дуулиан тарив. Муслим шашинтнууд насанд хүрээгүй охидтой гэрлэх үзэгдэл их бий. Австралид үүнийг хориглосон ч нууц хэлбэрээр оршиж байгааг энэ бичлэг ил тод болгосон юм. Бичлэгт өөрөөс нь 20 насаар ах залуу 14 настай охинтой гэрлэж байгаа нь тодорхой гарчээ.
Энэ гэрлэлтийг 62 настай Имам Ибрахим Омердик хэмээх эр баталж байгаа нь бичлэгт тод үлджээ. Тиймээс шүүх түүний гэм буруутай эсэхийг шүүхээр болоод буй.
Хачирхалтай нь, охиныг муслим шашины уламжлалаар буюу гэрлэгч нөхөр ирээдүйн эхнэрийнхээ эцэг, эхэд 1480 "ногоон"-ы үнэтэй хүзүүний алтан зүүлт бэлэглэж, гэрлэх зөвшөөрөл авсан аж.
Австралийн Засгийн газраас 2014 оны арванхоёрдугаар сараас хойш зөвхөн тус улсад иймэрхүү хууль бус гэрлэлт 60 удаа бүртгэгдэж, үүнээс 57 нь хүүхдүүд байсан гэдгийг нотолжээ. Тэднээс 23 нь 16-гаас бага насны хүүхдүүд байсан бол дөрөв нь 10 ч хүрээгүй байсан гэнэ.