Пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ уржигдар Америкт боллоо. Гурван насны ангилалд болсон тус тэмцээнд манай улсаас хоёр тамирчин оролцсоноос 93 кг-ын жинд “Сүлдэр” клубийн тамирчин Х.Баттөмөр мөнгөн медаль хүртэв. Тэрбээр 205 кг шахсан амжилтаар дэд байрт шалгарах болзол хангажээ. Энэ жинд хүч сорьсон Б.Батцэнгэл 165 кг шахаж, шагналт V байрт шалгарав.
Сонирхуулахад, энэ сарын 29-нөөс ирэх сарын 6-нд Индонез улсад болох пауэрлифтингийн Азийн АШТ-д манай улсаас 14 тамирчин өрсөлдөнө.