Монголын чөлөөт бөхийн тамирчид энэ жилийн насанд хүрэгчдийн Азийн АШТ, ДАШТ оролцох боломжгүй болжээ. Энэ талаар Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Монголын чөлөөт бөхийн холбоонд өнөө өглөө мэдэгдлээ. Учир нь, зарим дасгалжуулагч ирэх сард болох Азийн АШТ-д өрсөлдөх тамирчдынхаа мэдүүлгийг хоцроосон аж.
Өнгөрсөн жил ДБНХ-ноос Монголын чөлөөтийнхны тэмцээнд хүч сорих эрхийг гурван насны ангилалд түр хугацаанд хасах үеэр болсон өсвөр үе, залуучуудын ДАШТ-д манай тамирчид мөн оролцож чадалгүй хөдөлмөр, амжилтаараа хохироод өнгөрсөн.
Ийнхүү Монголын чөлөөт бөхийн дотоод хагарал улам хурцдаж, идээ бээр нь өдрөөс өдөрт бугшсаар байгаа нь харамсалтай.