Монголын үндэсний олимпын хорооны VII чуулган үргэлжилж байна. МҮОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалд гурван хүн нэр дэвшсэнээс Д.Загдсүрэн 81 хүний санал авч, улиран сонгогдлоо.
Эл албан тушаалд түүнтэй өрсөлдсөн Э.Мөнх-Очир 51, Ц.Бат-Энх 14 хүний санал авав. Санал хураалтад 146 хүн оролцжээ.