Японы мэргэжлийн сүмогийн Харү башё тав дахь өдрөө үргэлжилж байна. Хаврын тэмцээнийг тааруу амжилттай эхэлсэн Их аварга Хакүхо М.Даваажаргал бэртлийн улмаас энэ сарын башёг өнжлөө.
Тэрбээр эхний өдөр Шёойда, өчигдөр Икиойд өвдөг шороодсон. Улмаар өнөөдөр Митакэүмитай учраа таарсан ч ийнхүү Харү башёг үргэлжлүүлэн барилдах боломжгүй болов.
Хакүхо Хаврын тэмцээний өмнөх бэлтгэл дээр Такаясүтай барилдаж байхдаа баруун өвдгөө бэртээсэн юм.