Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос эрэгтэй бөхчүүдийн дэлхийн чансааг шинэчлэн гаргалаа. Эл чансааг гаргахдаа Дэлхийн цом болон олон улсын тэмцээнүүдэд гаргасан амжилтыг нь харгалзжээ. Жин тус бүрийн эхний 20 тамирчныг шалгаруулдаг тус чансаанд Монголын хоёр бөх багтлаа. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 65 кг-д олимпын V байрын шагналт, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнаран зургаа, 74 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин П.Өнөрбат 17 дугаар байрт эрэмбэлэгдлээ.