Монголын тэшүүрийн холбооныхон энэ жилийн УАШТ-д түрүүлсэн таван тамирчнаас сэргээшийн шинжилгээ авсан билээ. БНСУ-ын Шинжлэх ухааны техникийн институтийн Допингийн хяналтын лабораторид хийсэн тус шинжилгээнд нэг тамирчин бүдэрчээ. Тодруулбал, тэшүүрчин Б.Ууганбаатарын шинжилгээний “А” сорьцноос 32.6 микрограмм мельдониум илэрлээ.
Тэрбээр сэргээш хэрэглэснээ хүлээн зөвшөөрч, “В” сорьцыг шинжлүүлэхээс татгалзжээ. 2017 оны УАШТ-д 1500, 5000 метрийн зай болон дөрвөн зайн нийлбэр дүнгээр аварга болсон тэрбээр өдгөө Д.Энхбаяр дасгалжуулагчийн удирдлага дор “Алдар” спорт хороонд харьяалагдан, бэлтгэлээ базаадаг.