Засгийн газрын хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу 2017 онд зохион байгуулах хурдан морины хавар, зуны уралдааны товыг гаргалаа.
1.“Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдаан гуравдугаар сарын 5-нд Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд
2.Хаврын бүсийн уралдаан гуравдугаар сарын 12-нд Хөвсгөл, Говь-Алтай аймагт
3.Зүүн бүсийн хурдан морины уралдаан долдугаар сарын 28-30-нд Сүхбаатар аймагт
4.Төвийн бүсийн хурдан морины уралдаан долдугаар сарын 28-30-нд Улаанбаатар хот, Хүй долоон худагт
5.Хойд бүсийн хурдан морины уралдаан долдугаар сарын 28-30-нд Сэлэнгэ аймагт
6.Говийн бүсийн хурдан морины уралдаан долдугаар сарын 28-30-нд Дундговь аймагт
7.Хангайн бүсийн хурдан морины уралдаан долдугаар сарын 28-30-нд Өвөрхангай аймагт
8.Баруун бүсийн хурдан морины уралдаан долдугаар сарын 28-30-нд Увс аймагт тус тус зохион байгуулахаар тогтжээ.