Мэргэжлийн сүмогийн дэвжээнд комүсүби цол хүртэж, Монгол төдийгүй япончуудын хайр, хүндлэлийг хүлээсэн Токитэнкү А.Хүчитбаатар цусны хорт хавдрын улмаас 37-хон настайдаа тэнгэрийн оронд одож, сүмо бөхийн спортод нөхөж баршгүй гарз тохиолдлоо.
Цусны хорт хавдартай олон жил тэмцсэн тэрбээр өнгөрсөн жил зодог тайлж, эмчилгээ хийлгэж байсан юм. Хөл мэхээрээ алдартай байсан А.Хүчитбаатар 2002 оноос мэргэжлийн сүмогоор барилдаж, 56 башёд барилдан, комүсүби цол хүртсэн төдийгүй жонокүчи, жонидан, санданмэ зиндаанд ганц ч уналгүйгээр түрүүлсэн шилдэг сүмочдын нэг байлаа.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.